Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Карагөзийг 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Н.Батбаяр Элчин сайд М.Карагөзийг Монгол Улсад томилогдон ажиллах болсонд нь баяр хүргээд, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны одоогийн байдлын талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Чөлөөт бүсийн талаар хоёр тал хамтран ажиллах, Туркийн Хөгжлийн яамны шугамаар ЭЗХЯ-ны ажилтнуудыг Туркийн Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, энэ талаар туршлага судлуулах асуудлаар санал солилцлоо.