ШӨХТГ-ын 2021 оны сүүлийн хуралдаан 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт боллоо. Хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1. Үйлдвэрийн аргаар боловсруулсан шингэн сүүний зах зээлийн судалгаа
2. Цементийн зах зээлийн судалгаа
3. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолын 4,5 дугаар заалтыг хүчингүй болгуулах тухай
4. Агентлагийн 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан
Хуралдаанаас гарсан шийдвэр:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Цементийн зах зээлд “МАК Цемент” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож,
2. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолын 4,5 дугаар заалтыг хүчингүй болгуулах тухай тогтоолын төслийг тус тус баталлаа.