Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн үзэл баримтлалтай нь танилцаж эцэслэсэн. Дараагийн лхагва гаригт албажуулна” гэдгээ мэдэгдээд авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 17 цагаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагуудтай уулзаж, Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.


