Өнөөдөр болж буй АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН – 2021-д Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ "Авилгаас ангид шударга өрсөлдөөнийг дэмжих нь" сэдвээр танилцуулга хийж, оролцож байна.
Уг чуулганд Авилгатай тэмцэх газраас 2 жилд нэгээс доошгүй удаа хийдэг шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааны тайланг танилцууллаа. Шударга байдлын үнэлгээ нь төрийн байгууллагыг авилгаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авилга үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Уг үнэлгээгээр ШӨХТГ 7 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь холбогдох хууль тогтоомжийг таниулах контент бэлтгэх, байгууллагын чиг үүргийн дагуу хийж буй хяналт шалгалт, тогтоол, шийдвэрийг олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэж ирсэн.