MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС ХУВИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ "ЗӨВЛӨМЖ" ХҮРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС ХУВИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ "ЗӨВЛӨМЖ" ХҮРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

    Мэдээ 2020-08-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

             Улс оронд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг үед 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тус газарт хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд суралцагч хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар гомдол, санал ихээр ирж байна.  Энэ асуудлаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаал, Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2020 оны 78, 149, А/164, А/14, А/391 дугаар тушаалуудаар тодорхой зохицуулж, үүрэг болгосон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 01/1304 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн. 

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хэрэглэгч, үйлдвэрлэгч, гүйцэтгэгч бараа худалдах, худалдан авах, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг бичгээр болон амаар хийж болно.”, 11.2-т “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан байдаг.

           Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлд “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан.

            Эцэг эхчүүдээс удаа дараа гаргаж байгаа гомдол, санал дээрх хууль тогтоомж, шийдвэрүүдийг үндэслэн хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад дараах ЗӨВЛӨМЖ -ийг хүргүүлж байна. Үүнд:     

    Монгол Улсын Засгийн газраас улс оронд шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээрх арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгаа цаг үеийг зөв үнэлж, төр засгийн бодлогыг дэмжиж, иргэд хэрэглэгчдэд аль болох хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүх талын боломжийг судалж, хэрэгжүүлж ажиллах, хамтран ажиллах гэрээний гол нөхцөл, стандарт нөхцөлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, хэрэглэгчийн эрхийг дордуулахгүй байхаар гэрээг  боловсруулах;
    Салбарын сайд нарын баталсан дээрх тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллах,
                    а/ эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулахдаа сургалтын төлбөрийн асуудлаар зөвхөн сургуулийн  захиргаанаас урьдчилан бэлтгэсэн гэрээний нөхцөл /төсөл/-ийг тулгадаг арга барилыг таслан зогсоох, 

                    б/ сургалтын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг эцэг эхчүүдийн саналыг үндэслэн харилцан зөвшилцөж гэрээнд тусгах, 

                    в/ сургалтын төлбөрийг 2019-2020 оны хичээлийн жилд мөрдсөн төлбөрийн хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх,

                    г/ сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар шалтгаалан суралцагч хүүхдийг сургуулиас хасах, сургууль завсардуулах асуудал гаргахгүй байх.

    Суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах үйл явцад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус заасны дагуу талууд гэрээг бичгээр байгуулахаар урьдчилан тохиролцож, гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тохиолдолд гэрээг байгуулсанд тооцох зэргээр хуульд заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаж ажиллах зэрэг болно.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!