Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Орон тооны бус салбар зөвлөлүүдээс энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тоймлон танилцуулж байна.
Дархан –Уул аймаг
Дархан-Уул аймгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Хэрэглэгчдийг сургалт, мэдээллээр хангах, хэрэглээний соёлд суралцуулах үүднээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах сэдвээр Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн оюутан, сурагчдад сургалтыг зохион байгууллаа.
“Аюулгүй, ухаалаг, бараа бүтээгдэхүүн” өдөрлөг, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулж хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ.
Мөн Орон тооны бус салбар зөвлөлөөс хийсэн ажлын тайлангаа аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан ажилласан байна.
Өмнөговь аймаг
Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” үзэсгэлэн, “Хэрэглэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, хүнсний болон худалдаа үйлдвэрлэл эрхлэгч 500 гаруй иргэдийг хамруулан тус тус зохион байгуулсан байна.
Түүнчлэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцах аялалыг Ерөнхий боловсролын сургуулийн 150 хүүхдийг хамруулан зохион байгуулжээ. Мөн хэрэглэгчээ дээдлэн ажилладаг хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулан шагнаж урамшуулсан байна.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд бараа, бүтээгдэхүүний хаяг шошгожилтыг Монгол хэлээр болгох зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ажээ.
Сэлэнгэ аймаг
Олон улсын хэрэглэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тус аймгийн Засаг даргаас А/75 захирамжийг гарган хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнд: “Хүнсний бүтээгдэхүүнийг кодоор таних” сургалт, “Аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сургалт, “Аюулгүй ухаалаг бараа бүтээгдэхүүн” сэдэвт гар зургийн уралдаан, “Бид хэрэглэгч” зохион бичлэгийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулав. Мөн “АХА” асуулт, хариултын тэмцээн, “Үйлдвэрлэгч ах эгч нартаа илгээх захидал” зохион бичлэгийн уралдаан, “Нэг удаагийн нийлэг уут”, “Давс багатай үйлдвэрлэлийг дэмжих аян”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг сурталчлах аян, “Ундны усны хэрэглээ, усны савыг сонгон хэрэглэх” зөвлөмж, “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үдье” хэлэлцүүлэг, “Гааны зохистой хэрэглээ”, “Насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулж болохгүй бараа, бүтээгдэхүүн” танилцуулга, Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, “Миний биед хортой хүнсний бүтээгдэхүүн” гар зургийн уралдаан, “Хүүхэд хэрэглэгч” эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Аймгийн хэмжээнд 1462 иргэн, 5284 сурагч, хүүхдэд сургалт сурталчилгаа зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Дорнод аймаг
Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан Ерөнхий боловсролын 10 сургуулийн сурагчдад “Эрүүл аюулгүй хүнс”, “Цахим орчин дахь зөв хэрэглээ”, “Усны зохист хэрэглээ”, “Эрчим хүч-хэрэглээ-хэмнэлт”, “Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт” сэдвүүдээр сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. “Аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн” өдөрлөгийг “ДБЭХС” ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран зохион байгуулав.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар иргэдийн хамгийн ихээр санал, хүсэлтээ ирүүлдэг байгууллагуудад зөвлөгөө чиглэл өгч ажилласан бөгөөд цаашид “Эрүүл хүнс – 2,3,4” хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Завхан аймаг
Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвээр Ерөнхий боловсролын 5-9 дүгээр ангийн 800 гаруй хүүхдэд сургалт зохион байгуулж, сургуулийн орчмын хүнсний дэлгүүр, цайны газарт нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Архангай аймаг
Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Олон улсын хэрэглэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж чиглэлийг гарган дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Үүнд: “Ухаалаг хэрэглээ”, “Цахим хэрэглээний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, сургууль цэцэрлэгийн орчинд худалдан борлуулахыг хориглосон бараа, бүтээгдэхүүн”, “Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийг зохион байгуулав.
Аймгийн хэмжээнд 33 сургууль, 34 цэцэрлэг, “Хүүхэд хэрэглэгч” 40 минутын хичээлийг нийт 810 бүлгийн 18843 сурагчдад заажээ.
“Аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн”, “Хүүхэд хамгаалалд бүх нийтийн оролцоо”, “Хүүхдийн аюулгүй байдал хамгаалал” сургалтыг 2500 хүүхдийг хамруулан зохион байгуулав. “Хоол хүнс ба эрүүл мэнд” илтгэлийн уралдааныг ЕБС-ын ахлах ангийн 237 сурагчдын дунд зохион байгуулж ажиллаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчимд худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүр, цайны газар, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж ажилласан байна.
Ховд аймаг
“Аюулгүй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нийлэг хальсан уут, хуванцар сав, баглаа, боодлын хор уршиг” –ийн талаар МХГазар, бүтээгдэхүүний стандарт, норм, техникийн шаардлагын талаар Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран сургалт хийв.
Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр өдөрлөг арга хэмжээг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр “Ухаалаг бараа, бүтээгдэхүүн гэж юуг хэлэх, түүний хэрэглээ” –ний талаар хэрэглэгчдийг дулаан, цахилгаан, эрчим хүч, цэвэр, бохир усаар хангагч байгууллагууд, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийж бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг гаргав. Мөн өдөрлөгийн үеэр орон тооны бус салбар зөвлөлөөс иргэд, хэрэглэгчдэд ажлын тайлангаа танилцуулсан байна.
Булган аймаг
Тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс “Хариуцлагатай хэрэглээ ба хэрэглэгчийн эрх – 2019” аялах дэвтрийн удирдамж боловсруулан 16 сум 1 тосгон, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд аялуулж байна. Энэхүү ажлын хэрэгжилтийг 2019 оны 4 дүгээр улиралд дүгнэж үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулсан 1 сум, 1 байгууллагыг шалгаруулахаар төлөвлөсөн байна.
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан сургалт, мэдээллийг иргэд, хэрэглэгчдэд өгөхийн сацуу Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны хүүхдүүдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж зөвлөмж өгч ажиллажээ.
Сүхбаатар аймаг
Олон улсын өдрийг угтан “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” нээлттэй хаалганы өдөрлөгийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. Түүнчлэн Баруун-Урт суманд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн хоол, хүнсний дэлгүүрийн 95 аж ахуйн нэгжийн дарга, удирдлагуудад “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн”, “Хүүхэд хэрэглэгч”, “Хуурамч мөнгөний хэрэглээ, хэрхэн таних” сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.
Утас: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР