Мэдээ

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг Эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэг болон систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.14) яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 21 аймагт тулгамдаж буй асуудлын хүрээнд уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд/2026.08.10/ ажиллаж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3-р албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа.

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн.  Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай /2026.08.08/ танилцав.