Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болох Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор өнөөдөр өглөө мордов.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцох үеэрээ Бишкек хотноо (2026.08.31) Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Киргизийн хэсгийн дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг ийнхүү жишиг сургууль болгож буй юм. 57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.

Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-нүүдийн сүлжээ өргөжиж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар суманд ажиллаж байна.