MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД 1000 ГАРУЙ ЦУГЛУУЛГА ДЭЛГЭГДЛЭЭ

    МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД 1000 ГАРУЙ ЦУГЛУУЛГА ДЭЛГЭГДЛЭЭ

    2015-01-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол цэргийн музей өнөөдөр “Хобби” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Музейн хамт олно өмнө гурван ч удаа Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхол, Зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, ижил төстэй цуглуулагч хувь хүн, төрийн бус байгууллагатай холбох зорилгоор, уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Анх энэхүү үзэсгэлэнг Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын цуглуулгаар гаргаж байсан бол 2013 онд Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар болон Монгол Улсад нэр хүндтэй цуглуулагчдын арвин цуглуулгын дээжсээс, 2014 онд офицер, ахлагч нар болон тэдний үр хүүхдийн цуглуулгаар  зохион байгуулсан юм. 

    Энэ удаагийн “Хобби-2015” үзэсгэлэнг сонирхохоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар ирсэн байв. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагаа удирдлагын сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, ахмад дайчин, бэлтгэл хурандаа Ц.Алтангэрэл, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа нарын албаныхан оролцлоо.

    Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар “Бид Монгол цэргийн музейн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ музейн хамт олон хойч ирээдүйгээ эх оронч хүмүүжлүүлээр хүүмүүжүүлэхэд онцгой ач холбогдолтой олон чухал ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ сайхан ажилд нь манай яам онцгой анхаарал хандуулах учиртай” гэсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар “Монгол цэргийн музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай орчин бий болгосонд талархая. Манай улсад 100 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 30 мянга нь сонсгол, хараа, хөдөлгөөний бэрхшээлтэй. Тэднийг маань алагчлахгүйгээр түүхэн цаг үетэй танилцах боломжийг олгосон явдалд баяртай байна” гэсэн юм.


    “Хобби-2015” үзэсгэлэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн орон орны 30 гаруй хонх, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнайгийн 50 гаруй хутга, сэлэм, БХЯ-ны ТЗУГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Ө.Батмөнхийн 60 гаруй их буу, ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаагийн 10 гаруй орны 40 гаруй луужингууд дэлгэгдсэн байв. Мөн ЦДБЭЧ-ийн маркетингийн албаны дарга, ахмад Р.Өнөржаргалын 70 гаруй заан, Зэвсэгт хүчний ГХСТ-ийн ахлах багш Б.Алтанзулын 70 гаруй дельфин, бэлтгэл хурандаа  Т.Жигжидсүрэнгийн 500 гаруй Лениний болон 1980 оны олимпийн тэмдэгүүд, ЗХ-ний 084-р ангийн  Уулын ротын орчуулагч, сургагч, дэслэгч М.Төгөлдөрийн орон орны цэргийн ялгах тэмдэг, далбаа, мөн ангийн гранатмётчин Б.Батмөнхийн найман орны цэргийн 30 гаруй  малгай байв. Монголын филателийн холбооны хүндэт гишүүн, мэргэжлийн цуглуулагч ахмад дайчин, бэлтгэл офицер Н.Чинбатын “Адуун сүрэг” сэдэвт иж бүрэн цуглуулга гэхчилэн нийт 15 цуглуулагчдын 15 төрлийн 1000 гаруй цуглуулга дэлгэгдсэн юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ
    2026-05-19 15:23:00
    Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
    2026-05-19 13:36:00
    "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
    2026-05-19 09:38:00
    Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
    2026-05-18 21:01:00
    Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна
    2026-05-18 19:45:00
    “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
    2026-05-18 16:33:00
    Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
    2026-05-18 12:17:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана
    2026-05-16 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МАХНЫ ҮНИЙГ БОГИНО ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
    2026-05-15 19:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!