Өнгөрсөн амралтын өдөр Батлан хамгаалах яам болон харьяа байгууллагууд офицеруудын ордон, автобусны зогсоол орчмын явцган хүний зам гарцын цасыг цэвэрлэлээ. Тус өдөр нийслэлийн удирдлагууд болон төрийн байгууллагууд гадаад хэргийн яамнаас замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг цэвэрлэсэн бол зарим төрийн байгууллагууд Сүхбаатарын талбайн урд хэсгээс 13-р хорооллын уулзвар хүртэлх замыг цэвэрлэсэн юм. Энэ талаарх фото сурвалжлагыг хүргэе.
