MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй салбарын бодлого, хууль эрх зүйн асуудлаар ярилцлаа.
    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе.  Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлагаа эхлэх үү?
    -Улс орны онцгой тусгай үүрэгтэй Батлан хамгаалахын үйл ажиллагаа чиг үүргийнхээ дагуу цаг хугацаандаа явагдаж байна. Ээлжит бус чуулганаар  манай батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлд асар их үүрэг гүйцэтгэх дөрвөн багц хуулийн хэлэлцүүлж батлан хамгаалахын багц хуулийг батлуулсан. Энэ бол  УИХ-аар зайлшгүй батлах ёстой хууль байсан. Батлан хамгаалах салбарын эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийн олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаан дээр тулгуурласан, практик хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль.

    -Батлан хамгаалах салбар хэчнээн улс оронтой хамтын ажиллагаатай байдаг вэ?
    -Зэвсэгт хүчний гадаад харилцаа ч маш сайн хөгжсөн. Дэлхийн 32 улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ хүрээнд хээрийн сургууль, дадлага олон талт хамтын ажиллагаа хийдэг. Тухайлбал, саяхан Катар, Япон зэрэг улстай хамтарсан хээрийн сургууль, ОХУ-д жил бүр зохион байгуулдаг хээрийн сургуульд оролцоод ирлээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон "Спашная башня- 2016" олон улсын наадам, ОХУ-д цэргийн танкчид, мэргэн буучид, тогоочдын уралдаанд  манай баг амжилттай оролцсон. ОХУ-тай байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээний үйлчлэлийн хугацааг сэргээх шийдвэрийг засгийн хуралдаанаар гаргаж үүний дараа тус улсын Батлан хамгаалах яам хороонд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид манай улсад ирж гэрээний хугацааг сунгаж  гарын үсэг зурсан зэрэг  олон ажлыг амжуулаад байна.
    Мөн урд хөршийн Батлан хамгаалах яамтай ч найрсаг харилцаатай байдаг. Тухайлбал, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.

    -32 улсаас хэдтэй нь цэрэг техникийн хамтын ажиллагаатай байгаа вэ?  
    -Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагаа, цэрэг-техникийн хамтын ажиллагаа гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байгаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгодог. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, цэргийн итгэлцэлийг бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд, байр суурийг өргөжүүлж, бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж, дэмжлэг авах нь салбарын бодлогын нэгээхэн хэсэг.  Бид 32 улсаас ОХУ, БНХАУ, Украйн, Беларусь, Турк зэрэг таван  улстай  цэрэг-техникийн хамтын ажиллагаатай байна.

    -Хойд хөрш манай батлан хамгаалахын салбарт нэлээд анхаарал хандуулдаг. Манай оюутнуудыг тус улсын цэргийн сургуульд үнэгүй сургадаг. Цаашид ч тоог нь нэмнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд нэгэнтээ ярьж байсан?
    -Манай цэргийн албан хаагчид ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон буцалтгүй тусламжийн шугамаар суралцдаг. Энэ нь үнэ төлбөргүй суралцдаг гэсэн үг биш юм. Тухайлбал, манайхаас агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, цэргийн нисэхийн сургуульд  сургалтын техник дээр хийх дадлага нь төлбөртэй байдаг. Мөн цэргийн академийн сонсогч офицеруудын орон байрны болон ахуйн зардлыг Монголын тал хариуцдаг. Үүнд багагүй  хөрөнгө шаардагддаг. ОХУ-ын Батлан хамгаалах яам манай цэргийн албан хаагчдыг суралцуулахдаа тооны хязгаар тавьдаггүй.  Гэхдээ дээрх зардлыг олгох, цаашид дотооддоо бэлтгэх боломжтой мэргэжлүүдээр өөрийн БХИС-д сургах бодлогыг баримталж байна. Бид ОХУ-д цэргийн дээд удирдлагын болон инженер, техникийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэх бодлого баримтална. Энэ нь манай зэвсэглэл техник ихэнхдээ ОХУ-ын үйлдвэрлэлийнх байдагтай холбоотой.  Батлан хамгаалахын шинэ баталсан багц хуулиудад суралцаж байгаа цэргийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг хуульчилсан.

    -Батлан хамгаалахын хууль баталлаа. Хөрсөн дээр буулгахад хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
    -Батлан хамгаалахын багц хууль баталсны дагуу бодлогын баримт бичгүүд, холбогдох дүрэм журмуудыг гаргаж амьдралд хэрэгжүүлэхэд тодорхой арга хэмжээ авна. Энэ зөвхөн дарга захирагч, удирдлагуудын ажил биш салбарын бүх алба хаагчийн идэвх санаачилга оролцоотойгоор хийгдэх ажил. Нөгөө талаар батлан хамгаалах салбарын үүрэг асар их нэмэгдэж байгаатай холбоотой үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ард иргэдийнхээ оролцоотой бүх асуудлыг хийж хэрэгжүүлэх ёстой байх.

    -Батлан хамгаалахын салбарын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан. Хуулиудад ямар өөрчлөлт оруулсан бэ? 
    -Миний хувьд ард иргэдийнхээ итгэлийг аваад дөрөв дэх удаагаа парламентад сууж байна. Би өмнөх гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд Батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчин, хуулийн байгууллагуудын хууль эрх зүйн орчныг сайжруулах болон тухайн салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх санал санаачилгуудыг гарган тухайн салбараас оруулж ирсэн хууль, бодлогуудыг дэмжиж ажиллаж ирсэн хүн. Биднийг ажиллаж байх хугацаанд олон жил ярьж байсан 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан цэргийн ахмадуудын тэтгэврийн зөрүүнээс эхлээд цэргийн нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудсан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон асуудлыг шийдвэрлэх гээд олон ажлыг улсын төсөв төрийн бодлогод тусгуулсан.

    Батлан хамгаалах салбарын шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогын баримт бичгүүд, хуулиудыг олон удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж тодорхой үр дүнд хүрч чадаагүй байсан. Энэ хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг  ээлжит бус чуулганаар хийсэн. Энэ багц хуулиудыг батлуулахад Аюулгүй байдал байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, Л.Болд зэрэг гишүүдийн идэвхи оролцоо их байсан. Нөгөө талаар Мэргэжлийн Засгийн газар, УИХ нь Батлан хамгаалахад онцгой ач холбогдол өгч анхаарал тавьж үндсэн чиг үүргийн яам болгож статус зэрэглэлийг нэмэгдүүллээ. Энэ нь манай батлан хамгаалах салбарынхны олон арван жилийн мөрөөдлийг биелүүллээ.

    -Үндсэн чиглэлийн яам болсноор ямар боломж нээгдэж байгаа вэ?
    -Үндсэн чиг үүргийн яам болсноор олон боломж бидэнд нээгдэж байгаа юм. Энэ боломжуудаа ашиглан батлан хамгаалах салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ. Мөн монгол төрийн шийдвэр гарч УИХ-аар батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг баталсан. Энэ баримт бичиг гарсанаар  батлан хамгаалах салбар их өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, бусад салбар яамдтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал гэдэг бол өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаас өөр арга байдаггүй. Батлан хамгаалахын үйл ажиллагаа өргөжинө гэдэг цэргийн зэвсэг техникээ нэмэгдүүлээд хэн нэгэнтэй тэмцэж тулах гэсэн асуудал биш юм.

    Өнөөдөр цэргийн албанд татагдаж байгаа залуучуудын 40 хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна. Зөвхөн эрүүл мэндээр тэнцэхгүй байна гээд орхих биш Эрүүл мэндийн яамтай хамтраад залуучуудыг яаж эрүүлжүүлэх энэ талаар анхаарч ажиллах нь чухал. Мөн Боловсролын яамтай хамтарч залуучуудынхаа хүмүүжил төлөвшил, эх оронч иргэн болж төлөвшихөд анхаарч, төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй. Болзошгүй аюул занал, террорист халдлага бусад зүйлүүд, байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл буюу ган зудын давтамж нэмэгдэж буй нөхцөлд манай батлан хамгаалах салбар бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс зөвхөн зэвсэгт хүчний хүрээндээ биш олон салбарыг хамарсан энэхүү хуулиудыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд олон дүрэм журам, заавар гаргана.

    -НҮБ-тай хамтраад энхийг сахиулах ажиллагаанд оролцсоор ирсэн. Манай энхийг сахиулагчид хамгийн нэр хүндтэй байдаг. Энэ ажиллагаа цаашид байнга үргэлжлэх үү?-2010 онд баталсан "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-д "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ" хэмээн заасан байдаг.

    1999 онд Монгол Улсын Засгийн газраас Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай 115 дугаар тогтоол гаргаж, "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд байгуулах санамж бичиг"-ийг байгуулсан. Ингээд 2002 онд "Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай" хууль баталснаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс бүрдсэн. Тухайн онд анхны хоёр энхийг сахиулагч Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдаг.

    Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний аюулыг сэрэмжлэн зайлуулах, энх тайванч бодлогоо олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудад нийцүүлэх, НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх бодлогыг баримталж ирсэн.

    Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 14000 орчим цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газраас гаргасан судалгаагаар цэрэг хандивлагч орнуудын жагсаалтын 30-д бичигдсэн. Цаашид бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох бодлого баримталж байна.

    -Сүүлийн үед энхийг сахиулагчдын мөнгийг өгөхгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

    -Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгодог томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгож байна.

    2014 онд НҮБ-ын Ерөнхий ассембелийн тогтоолоор НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн хэмжээг сарын 1332 ам.доллараар тогтоосон байдаг. 2016 оны есдүгээр сард эх орондоо ирсэн цэргийн гурван багийн цэргийн алба хаагчдад олгох энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалин аравдугаар сард НҮБ-аас орж ирснээс шалтгаалан түр саатаад байсан. Тус санхүүжилт нь Монгол банкны ам.долларын данснаас Сангийн яамны улсын төсвийн хөрвүүлгийн дансаар дамжин БХЯ-ны төгрөгийн данс руу шилжихдээ тодорхой шат дараалалтай байдаг юм.

    Дээрх цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалинг Монгол банкны албан ханшаар буюу нэг ам.долларыг 2232 төгрөг буюу есдүгээр сард татагдсан ханшаар, аравдугаар сарынхыг 2287 төгрөгөөр тус тус тооцон олгосон.  Цаашид цэргийн алба хаагчдын гадаад томилолтын цалинг Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу олгох шийдвэр хэвээр үргэлжлэнэ.

    -Манай улс цэргийн мэргэжилтний багаас нь бэлтгэх зорилгоор "Тэмүүжин өрлөг" сургууль байгуулсан. Энэ хэр өгөөжтэй байна вэ. ОХУ-ын Суворовын сургууль шиг болох боломж байна уу?


    -"Тэмүүжин Өрлөг" бол Монголын боловсролын тогтолцоон дахь ууган дунд сургуулиудын нэг. Анх Хатанбаатар Магсаржавын санаачилгаар 1925 онд цэргийн ерөнхий сургуулийн дэргэд 10-15 насны хөвгүүдийг сургах зургаан жилийн сургалтын хөтөлбөртэй сургуулийг байгуулж байсан түүхтэй.

    "Тэмүүжин Өрлөг"-ийг ОХУ-ын Суворовын сургуультай адил төстэй болгох зорилгоор Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2010 онд байгуулсан.  Анх 30 хүүхэдтэй эхэлж байсан бол өнөөдөр 250  сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуульд ерөнхий эрдмийн хичээлээс гадна цэргийн анхан шатны боловсрол олгох хичээлийг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулдаг.  "Тэмүүжин Өрлөг" сургууль нь ОХУ-ын Суворовын, кадетын сургууль шиг болох боломж байгаа гэж үздэг. Яагаад гэвэл тус сургууль маань ОХУ-ын Омск, Екатринбург, Барнаул хотын Суворовын нэрэмжит цэргийн сургууль болон Бүгд найрамдах Турк улсын цэргийн ахлах сургууль Энэтхэг улсын цэргийн дунд сургуулиудтай хамтран ажилладаг.

    -Манай улсаас гадаадын хэдэн оронд цэргийн атташе ажилладаг вэ?


    -Манай улсаас ОХУ, БНХАУ, АНУ, Бельгийн вант Улс, ХБНГУ, БНСУ-д батлан хамгаалахын атташе, атташегийн алба, НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэг  зөвлөх ажиллаж байгаа.  Мөн ОХУ, БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ-ын батлан хамгаалахын атташегийн алба манай улсад ажиллаж байна. Манай улсаас 10 гаруй улсад цэргийн атташе хавсран суулгаж, дэлхийн 18 улс БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх цэргийн атташе нараа манай улсад хавсран томилж, ажиллуулж байгаа.

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!