MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын зөвлөхүүд
      • Ерөнхий сайдын намтар
      • Ерөнхий сайдын ажлын алба
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Делгадо Консепсион "Эрхэм Батлан хамгаалахын сайд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Таныг их спортод амжилт гаргаж байсан тамирчин байхаас мэддэг. Хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсонд баяртай байна" гээд Батлан хамгаалахын сайдыг Куба Улсад айлчлахыг урьлаа.

    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын явцад "Бүгд найрамдах Куба улсаас манай улсад суух элчин сайдаар томилогдсонд батлан хамгаалахын сайдын хувиас танд баяр хүргэе. Миний бие УИХ дахь Монгол-Кубын парламентийн бүлгийн даргаар 2004 оноос хойш 4 парламентийн хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс байнга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэндээ баяртай байдаг. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй парламентийн төлөөлөгчид Куба Улсын Үндэсний Ассамблейн урилгаар 2007 онд танай улсад ажлын айлчлал, УИХ-ын дарга асан Л.Энэбиш тэргүүтэй төлөөлөгчдийн 2001 онд хийсэн албан ёсны айлчлал манай хоёр орны найрсаг, дотно харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж ирсэн. Мөн Куба улс нь олон жилийн өмнөөс манай оюутнуудыг Засгийн газрынхаа тэтгэлгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч их, дээд сургуульдаа суралцуулж ирсэн сайхан уламжлалаа хадгалан, одоо ч гэсэн анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байгаад талархалтай байдаг. Бид цаашид батлан хамгаалах, зэвсэгт хүчний биеийн тамир, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Элчин сайд таны нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүсье" гэлээ

    Уулзалтын явцад Элчин сайд Раул Делгадо Консепсион "Манай хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хэд хэдэн зүйл дээр хамтран ажиллах боломжтой юм. Тухайлбал Цэргийн төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг хоёр улс хооронд, харилцан туршлага солилцуулах сургах, соёл, спортын салбарт ч хамтран ажиллах боломжтой гэж бодож байна" хэмээн саналаа илэрхийлж байлаа.

    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах боломжтой. Элчин сайдыг манай цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахыг санал болголоо. Талууд харилцан талархал илэрхийлснээр албан уулзалт өндөрлөв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 09:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 15:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 17:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 17:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 21:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 13:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 13:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 10:40:49

    Шинэ мэдээ

    Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
    2022-05-27 20:44:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн залуучуудтай уулзаж ярилцлаа
    2022-05-27 14:17:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна
    2022-05-27 12:07:00
    Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
    2022-05-26 19:19:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно
    2022-05-26 16:33:00
    Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ
    2022-05-26 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ
    2022-05-26 11:54:00
    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
    2022-05-26 10:21:00
    Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ
    2022-05-25 14:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!