MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГТ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГТ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    2014-09-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зурах, БХЯ-наас худалдан авсан шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Батлан хамгаалах яаманд боллоо.


    Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг хамруулж, гүйцэтгэгчээр Австри улсад бүртгэлтэй “АМЕ Интернэйшнл” компанийг шалгаруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг БХЯ-нд өгсний дагуу өнөөдөр уг гэрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Австри улсын “АМЕ Интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал ноён Эккехарт Штремитцер нар гарын үсэг зурлаа.

    Гэрээ байгуулснаар нийт 7 сая евро буюу 18,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн лаборатори, дүрс оношлогоо, мэс  засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгуудад нэг жилийн дотор нийлүүлэх юм. Ингэснээр цэргийн госпиталийн шинэ барилга ашиглалтад орох цаг хугацаатай давхцан нэн шаардлагатай, орчин үеийн, анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын тэргүүлэх технологийг нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

    Түүнчлэн цэргийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг гадаад улсын хөнгөлөлттэй зээлээс гадна өөрийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлэх тал дээр Батлан хамгаалах яам анхаарч ажиллаж байна. Тухайлбал, дижитал суурин рентген оношлогооны төхөөрөмж болон багаж хэрэгслийг вакум уураар ариутгагч төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалах яамны зүгээс шийдвэрлэх арга хэмжээг авч, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн 2014 оны төлөвлөлтөд тусгаж, батлуулсан.

    Эдгээр тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг Батлан хамгаалах яамны тендерийн үнэлгээний хорооноос “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу 2014 оны 6 дугаар сард нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан нийт 387 сая 550 мянган төгрөгийн үнэ бүхий эдгээр хоёр төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахад бэлэн болсон бөгөөд холбогдох бичиг баримтыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тус эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа С.Элбэгжаргалд гардуулан өглөө.

    Монгол Улсын цэргийн эмнэлгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Бүгд Найрамдах Австри Улсын иргэн ноён Эккехарт Штремитцерийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар гардууллаа.

    Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Цэргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-2012-2020” хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн шинэ барилгаа ашиглалтад оруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг бий болгох зэрэг чиглэлээр ажиллаж, цаашдаа уг цэргийн эмнэлгийг нийслэлийн зүүн бүсийн төвлөрсөн эмнэлэг болгоод зогсохгүй Монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгох хэтийн зорилготой ажээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!