MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХИЙН СУДАЛГАА, ӨНӨӨ ҮЕИЙН ТАЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА

    ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХИЙН СУДАЛГАА, ӨНӨӨ ҮЕИЙН ТАЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА

    2014-08-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалсан Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Халхын голын дайны түүхийн судалгаа, Өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байна.

    1989 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү уламжлалт олон улсын хуралд Монгол, Орос, Японы эрдэмтэд оролцож эхэлсэнээр дайны түүхийн асуудлаар дайтаж байсан талуудын эрдэмтэд санал бодлоо чөлөөтэй солилцох болсон юм. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” гэсэн сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын их, дээд, сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтдээс гадна ОХУ-ын ШУА-ийн Сибирийн тасгийн Монгол, будда, түвд судлалын хүрээлэн, БНХАУ-ын Харбин хотын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Номун ханы дайны судалгааны газар, Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн эрдэмтэд урилгаар оролцож байна.

    Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентийн бүлгийн дарга Л.Цог, Засгийн газрын шадар сайд, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй төрийн түшээд оролцож байгаагийн дээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар баяр хүргэж үг хэлэв.

    Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе”, “Монголын ард түмний түүхэн хувь заяан дахь Халхын гол”, “БНМАУ-ын талаарх Японы сонирхол (1925-1931 он)”, “Номун ханы хурцадмал зөрчилдөөн, ЗХУ болон Японы цэргийн удирдлага”, “1936-1940 оны хоорондох ЗХУ, БНМАУ-ын цэргийн хамтын ажиллагааны судалгааны асуудалд”, “Зөвлөлт, Монголын цэргийн урлагийн Халхын голын дайн дахь туршлага, сургамж”, “Халхын голын дайн ба Монгол Улсын эдийн засаг”, “Халхын голын дайнд оролцсон цэргийн дээд дарга зарим хүний хувь заяаны асуудал”, “Г.К.Жуковын хэрэгжээгүй нэгэн тушаалын тухай өгүүлэх нь”, ”Монголын түүх” хичээлийн хөтөлбөрөөр оюутан, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох боломжууд” гэх зэрэг сонирхолтой илтгэлүүдийг гадаад, дотоодын 17 эрдэмтэн хэлэлцүүлж байна.

    Илтгэгч нар Халхын голын дайны түүхийн сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ харилцан мэдээлж, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ түүхэнд төдий л судлагдаагүй бие хүмүүс, үйл явдлын тухай хөндөж, зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж байв.

    Үндсэн илтгэлүүдийн талаарх мэдээллийг хүргэе

    9.45-10.05  “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” С.Ганболд /БХЭШХ”ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа/

    10.05-10.20  Монголын ард түмний түүхэн хувь заяан дахь Халхын гол” Базаров Борис Ванданович /ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, түүхийн шинжлэх ухааны доктор/

    10.20-10.35  “БНМАУ-ын талаарх Японы сонирхол 1925-1931”  Ц.Батбаяр /Түүхийн шинжлэх ухааны доктор/

    10.35-10.50  “Номун ханы хурцадмал зөрчилдөөн, ЗХУ болон Японы цэргийн удирдлага” Томоюки Ханада /Япон Улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн Цэргийн түүхийн төвийн судлаач, доктор/

    10.50-11.05  “Номун ханы дайн дахь Жуковын удирдлагын онцлог” Шү Жианжан /БНХАУ-ын Номун ханы дайн судлалын газрын дарга/

    11.05-11.25  Завсарлага

    11.25-11.40  “1936-1940 оны хоорондох ЗХУ, БНМАУ-ын цэргийн хамтын ажиллагааны судалгааны асуудалд” Цыбенов БазарДогсонович /ОХУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн/

    11.40-11.55  “Халхын гол, Монголын статус”  Ч.Болдбаатар /МУБИС-ийн багш, доктор/

    11.55-12.10  “Халхын голын зэвсэгт мөргөлдөөний цэргийн урлагийн онцлог шинж”  Божедомов Борис Александрович /ОХУ-ын ЗХЖШ-ын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, түүхийн ухааны дэд эрдэмтэн/

    12.10-12.25  “Эрс уулын застав Халхын голын дайнд” Ж.Өвгөнбүргэд /ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, хурандаа/

    12.25-12.40  “Зөвлөлт, Монголын цэргийн урлагийн Халхын голын дайн дахь туршлага, сургамж” Ш.Паламдорж /БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор/

    12.40-14.00  Үдийн хоол

    14.00-14.15  “Халхын голын дайн ба Монгол Улсын эдийн засаг” Да.Эрдэнэбат /ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор/

    14.15-14.30  “Холбоотны талаарх Оросын дипломат бодлогын түүхэн онцлог Халхын голын зэвсэгт мөргөлдөөний үеийн ЗХУ-ын гадаад бодлогод тусгалаа олсон нь” Артем Валерьевич Ермаков /ОХУ-ын Стратегийн судалгааны институтын Эрхүү дэх салбарын захирал, түүхийн ухааны дэд эрдэмтэн/

    14.30-14.45  “Халхын голын дайнд оролцсон цэргийн дээд дарга зарим хүний хувь заяаны асуудал”  Ж.Гантулга /Батлан хамгаалахын төв архивын ахлах мэргэжилтэн, хошууч/

    14.45-15.00  “Халхын голын дайны үеийн тагнуулчдын үйл ажиллагааг тодруулах нь”  Д.Авирмэд /Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвийн дарга, доктор/

    15.00-15.15  “Халхын голын дайны үед хэлмэгдсэн МАХЦ-ийн дарга нарын тухай” Д.Хоролдамба  /Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн дарга, доктор/

    15.15-15.30  “Г.К.Жуковын хэрэгжээгүй нэгэн тушаалын тухай өгүүлэх нь”       Э.Лувсанбалдан /Доктор, профессор/

    15.30-15.45  “Монголын түүх” хичээлийн хөтөлбөрөөр оюутан, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох боломжууд” Г.Дариймаа /МУБИС-ийн ахлах багш, магистр/

    15.45-16.05   Завсарлага

    16.05-17.00  Хурлын хэлэлцүүлэг, асуулт хариулт

    17.00-17.10  Хурлын хаалт: БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, доктор, профессор, хошууч генерал З.Болдбаатар

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!