MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ОЮУТАН-ЦЭРЭГ”-ҮҮД АЛБАА ХААЖ, ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

    “ОЮУТАН-ЦЭРЭГ”-ҮҮД АЛБАА ХААЖ, ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

    2014-08-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

    Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын  Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн тангараг өргөхдайчид, тэдний ар гэрийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

    Байлдааны жанжин туганд хүндэтгэл үзүүлж, эр цэргийн тангараг өргөх энэхүү хүндтэй ажиллагааг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нээж, анхны “Оюутан цэрэг”-үүддээ баяр хүргээд, “Эрч хүчтэй, эрдэм билэгтэй залуус улс орны маань хөгжил дэвшлийн түүчээ билээ. Тэр дундаа, оюун ухаанаа хөвчлөн, мэргэжил боловсрол эзэмшин буй оюутан залуус бидний хамгийн үнэтэй өв хөрөнгө юм. Тиймээс төр засгаас та бүхэндээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөхцөл боломж бүхий ухаалаг хөрөнгө оруулалт хийж, энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

    Зуны амралтынхаа хугацаанд цэргийн албаа хааж, жинхэнэ цэрэг эрс болон жагссан анхдагч “Оюутан-цэрэг”-үүд та бүхэндээ онцгойлон талархал илэрхийлье.    

      Эх орныхоо төлөө итгэл зүтгэл, зориг тэвчээр, бүр амиа ч өгөхөд бэлэн хэмээн тангараглаж, хаана ч, хэзээ ч албаа нэр төртэй хаадаг хамгийн хийморьлог салбарын эгнээ та бүхнээр өргөжин тэлсэнд бахархаж байна. Цэргийн албаа хаасан оюутан та бүхний өмнө олон боломж бололцоо бий болж байна. Гагцхүү түүнийг хэрхэн үр ашигтай, хэрэгтэйгээр зарцуулах нь таны хандлага, авхаалж самбаа, хөдөлмөр зүтгэлээс хамаарна.   

    Миний Монголын залуу хүн бүр эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг,  зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших болтугай” хэмээгээд, цаашдынх нь хичээл сурлага, ажил амьдрал, хүсэл мөрөөдөлд нь амжилт хүссэн юм.

    Мөн энэхүү хөтөлбөрийг санаачлагч Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, цэргийн тангараг өргөнө гэдэг бол зүгээр нэг ёслол биш. Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон жинхэнэ ёсоор багтдаг. Учир нь цэргийн тангараг эх орны үнэтэй, цэргийн тангараг амины үнэтэй. Түүнийг зөрчих, тангаргаасаа няцах эрх хэнд ч байхгүй. Би энэ үгийг тангараг өргөсөн цэрэг хүний хувьд хэлж байна. Би бол Монгол хүн бүр цэргийн алба хаах ёстой гэж боддог хэмээн онцолсон юм. Тэрбээр цааш нь, Та бүхэн Оюутан цэрэг хөтөлбөрөөр амьдралд хэрэгтэй хамгийн чухал зүйлсэд суралцаж байгаа. Дэг журам, бие биедээ туслах, олонтойгоо эетэй ажиллаж амьдрах ухаан, хүний үгийг даах чадвар, тэвчээртэй байх, сахилга зохион байгуулалт гээд олон чухал чадваруудад суралцаж байна. Энэ бол хамгийн чухал амжилт юм. Та бүхэн өмнө нь ээж аавын хүү байсан бол одоо эх орны хүү болж байна. Энэ бол иргэн хүн бүрийн эзэмших ёстой, дээдлэх ёстой зүйл. Эх орноо хайрлах гэвэл эр цэргийг хайрлах хэрэгтэй. Эх орноо хайрлая гэвэл эр цэргээ бэлтгэх хэрэгтэй. Эх орноо хайрлая гэвэл эр цэрэг болох хэрэгтэй, цэргийн алба хаах хэрэгтэй.

    Та бүхэн эх орон гэдэг хосгүй үнэт ойлголтыг энэ богинохон хугацаанд сайн ойлгосон гэж итгэж байна. Эх орноо хамгаалахад суралцах, эр цэрэг байх бол монгол хүн бүрийн давах ёстой даваа. Монгол хүн бүрийн эзэмших ёстой сургууль юм. Ийм байдлаар цаашид энэ хөтөлбөр өргөжих болно.

    Та нарын ойр дотны хүмүүс, эцэг эх, гэр бүл, найз нөхөд тань та бүхнийг хоёр сарын дотор ямар хурдан өөрчлөгдөж болдгийг харж байгаа. Цэргийн албанд мордоогүй найз нөхдөөсөө яаж өөрчлөгсдөнийг ч харж байгаа гэсэн юм.

    “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн тангараг өргөсөн дайчдыг төлөөлөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан Ч.Баярбилэг мөн сэтгэгдлээ хуваалцаж, үе тэнгийн залуусаа эр цэргийн албаа заавал хаахыг уриалсан билээ.

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл /2 кредит 96 цаг/-ээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцэж, улмаар“Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдсан нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 418 оюутан-цэрэг өнөөдөр ийнхүү тангаргаа өргөж байна.  

    Тэд 2014 оны 4 дүгээр сарын 15-наас хоёр сарын турш “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг танхимаар үзэж судласан бөгөөд 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөн хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн  есөн төрлийн хичээлийг судалж байгаа юм.

    Оюутан-цэргүүд цэргийн анхан шатны бэлтгэл сургалт болон цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээлүүдийг судалсан юм. Тухайлбал, тактик, цэргийн дүрэм, биеийн тамир, жагсаал, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, үй олноос хамгаалах зэвсгийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, галын бэлтгэл хичээлүүдийг мэргэжлийн багш нар өдөрт 10 цагаар заан, хичээллэж байна.

    “Оюутан цэрэг” сургалтын төвийн даргаар 119 дүгээр ангийн захирагч, хурандаа  Д.Энхбаатар, “Оюутан цэрэг” сургалтын төвийн штабын даргаар дэд хурандаа С.Жаргалсайхан нар ажиллаж байна. Сургалтын төвийн бүх багш нар Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд явсан туршлагатай офицерууд юм.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!