MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ОЮУТАН-ЦЭРЭГ”-ҮҮД ЦЭРГИЙН АЛБАА АМЖИЛТТАЙ ХААЖ БАЙНА

    “ОЮУТАН-ЦЭРЭГ”-ҮҮД ЦЭРГИЙН АЛБАА АМЖИЛТТАЙ ХААЖ БАЙНА

    2014-07-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Оюутан цэрэг”-үүд цэргийн дүрэм, цэргийн мэргэжлийн бэлтгэл, тактик гээд номын дуу сонсоно, мөн жагсаалын бэлтгэл, биеийн тамир, буудлага, холбоо, галын болон инженерийн бэлтгэл гээд зав чөлөөгүй дасгал сургуулилтдаа хамрагдана. Мөн жагсаалын дуу сурч, захны даавуу, хувцас хэрэглэлээ өөд нь татаж, цэвэр цэмцгэрийг сахина. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хэд хэд оролцсон туршлагатай сургагч офицеруудаасаа амьд гарах арга ухаан, зайлшгүй нөхцөлд эрсдэл багатай хэрхэн зохицох зэрэг амьдралын хар ухаанд суралцана.

    Ийнхүү оюутан цэргүүдийн нэг өдөр өчүүхэн ч сул чөлөөгүй, үр дүнтэй, эрч хүч дүүрэн өнгөрнө. Сарын дараа “халагдах” оюутан цэргүүд хэдий нь бие, сэтгэлээрээ ясны цэргүүд болжээ. 

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны шанг татагчид болох нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан-цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтандаа хамрагдан, цэргийн албаа хааж байгаа нь энэ.

    Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хоёр сарын хугацаанд үндсэн хичээлийнхээ зэрэгцээ 96 цагийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод ийнхүү хоёрдугаар шатны бэлтгэл буюу цэргийн анхан шатны бэлтгэл сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлүүдэд хамрагдаж байна. Оюутан цэргүүд  2014 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд 560 цагийн  есөн төрлийн хичээлийг судалж байна.

    “Оюутан цэрэг” сургалтын төвийн даргаар 119 дүгээр ангийн захирагч, хурандаа  Д.Энхбаатар, “Оюутан цэрэг” сургалтын төвийн штабын даргаар дэд хурандаа С.Жаргалсайхан нар ажиллаж байна. Цэргийн эрдмийн хичээлүүдийг дандаа шилдэг офицерууд заадаг. Жишээ нь, энхийг сахиулах ажиллагаанд гурвантаа оролцсон туршлагатай офицер, салаан захирагч А.Баяртогтох цэргүүдэд амьд гарах арга ухааны хичээл зааж байх үед нь бид очлоо. Тэрбээр цэргүүдэд хүн нэг бүрийн хэрэглэл болох цуваа ашиглан нэгээс 12 хүртэлх хүний майхан хийх, бороо шороо, халуун хүйтнээс хэрхэн найдвартай хамгаалж болох талаар сургалт явуулж байлаа. Энэ мэтчилэн цэргийн алба хаах хугацаандаа сурсан мэдсэн бүхэн эргээд энгийн амьдралд хэрэг болох нь тодорхой.

    Оюутан-цэргүүдийн хэнтэй нь уулзсан энэхүү хөтөлбөрт хамрагдсанаа аз завшаантай явдал гээд, тэсвэр тэвчээр, ачаалал даах чадвар, бусадтай харьцах харьцаа, амьдралыг үзэх үзэл, эх орноо хайрлах, ойлгох ойлголт, цэргийн албаны тухай мэдлэг мэдээлэлд орсон дэвшилт өөрчлөлтөө ам уралдан ярьцгааж байлаа.  Ямартай ч, энэхүү хөтөлбөрийг анх санаачлахдаа монгол залуу болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг,  зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвшүүлэх зорилгоо биелүүлж эхэлсэн нь харагдаж байлаа. Тэдний амнаас хүнд хэцүү, шантарсан бэрхшээсэн гэсэн үгс унахгүй байгаа нь эх орноо батлан хамгаалах эр цэргийн үүргээ ухамсарласан, цэргийн алба таалагдсаны шинж биз ээ. Тэд үе тэнгийнхээ залууст “Заавал оюутан цэрэг болоорой. Эсвэл жилийн цэргийн албаа хаагаарай. Тэгэхгүй бол маш их зүйл алдах юм байна шүү. Цэргийн албанаас харин олон зүйлийг олно” гэснийг дамжуулъя даа.

    Баянхонгор аймгаас нийслэл хотноо оюутан болж ирээд, СУИС-ийн дуулаачийн нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа оюутан-цэрэг Г.Алтанхундага “Эх орноо хайрлана, хамгаална гэж цээжээ хоосон дэлдэх хэрэггүй, гагцхүү үнэн сэтгэлээсээ ганц ч болов сайн үйл хийхэд л эх орны төлөө хийж байгаа чиний хувь нэмэр тэр” гээд Богд суманд суугаа хайрт аав ээждээ мэнд хүргэж, эр цэргийн алба хаах, эх орны төлөө зүтгэх эр хүн болгож төрүүлж, өсгөсөнд баярлалаа гэж байна лээ. Түүний адил зүг зүгээс хуран цугларсан 400 гаруй оюутан-цэрэг удахгүй халагдан, оюутны ширээнээ, сургуульдаа эргэн очно. Зуны амралтаа амарч зугаалж, доргиж наргиж өнгөрөөсөн үеийнхнээсээ харин тэд нэг шат илүү алхсан байх болно. Оюутан байхдаа цэргийн албаа хаалаа гэж...

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэн нь ийнхүү амжилттай үргэлжилж байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын ангийноюутан залуус сурахын зэрэгцээ цэргийн албаа хааж, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэхийн зэрэгцээ төгсмөгцөө төрийн албанд шууд ажиллах зэрэг олон боломж нээгдэх юм. Түүнчлэн гадаадын цэргийн их, дээд сургуульд суралцах сонгон шалгаруулалтанд оролцох, дайчилгааны нөөцийн мэргэжлийн бэлтгэл болон бэлтгэл офицеруудын сургалтанд хамрагдах, цаашлаад Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд ч оролцох боломж нээгдэж байгаа юм.

    Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. Иймдсуралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж олгож буй “Оюутан-цэрэг”хөтөлбөрцаг үеэ олсон арга хэмжээ болж байгаа талаар оюутан залуус, эцэг эхчүүд талархаж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!