MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭНХИЙГ САХИУЛАГЧИДДАА ИЛГЭЭХ МЭНДЧИЛГЭЭ

    ЭНХИЙГ САХИУЛАГЧИДДАА ИЛГЭЭХ МЭНДЧИЛГЭЭ

    2014-05-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эх орныхоо даалгаврыг өвөрлөн, дэлхийн хүн төрөлхтөний энх амгалангийн манаанд нэр төртэй зүтгэж яваа эрхэм офицер, ахлагч, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагч та нартаа Энхийг сахиулагчдын өдрийн халуун мэнд хүргэн мэндчилье. Өнөөдөр НҮБ-ын 116 гишүүн орны 120 гаруй мянган энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, тэдний гавьяа зүтгэлийг үнэлэх, олон нийтэд алдаршуулах Олон улсын энхийг сахиулагчийн өдөр тохиож байна. Хамтын аюулгүй байдлыг сахин хангаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үнэ цэнэ, түүнд дэлхий нийтээр итгэх итгэл үнэмшил өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхэд миний Монгол цэргүүд тэргүүлэх хорин орны нэг болон гялалзаж яваад монгол хүн бүр уухайлан бахархаж байна.

    Нэгдсэн Үндэстний Байгууллага болон мөр зэрэгцэн энхийн манаанд зогсоо бусад орны цэрэг дайчид төдийгүй нөмөр нөөлөг, хамгаалалт горилон халуун амь, гэгээн итгэлээ дайж ирэх энгийн номхон нутгийн ард түмэнд Монгол цэргийн суу алдар, монголын ард түмний хүнлэг, тусч сэтгэлийг дуурсган байгаа та бүхнээрээ үргэлж бахархаж байдаг.

    Үймээн самууны хөлд нэрвэгдсэн, үгүйрэл гуйланчлал, өлсгөлөн ноёлсон, дарийн утаа үнэртэж, дайны уршиг үргэлжилсэн дэлхийн халуун цэгт бид эрэлхэг хөвгүүд, охидоо илгээсээр байгаа нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, монголын ард түмэн дэлхийн ахан дүүстэй амьсгалах агаар, цохилох зүрх, булгилах цусан нэг гэдгээ дахин нотолж, энх амгалангийн төлөө зорилго нэг болохоо харуулсан чухал үйл явдал юм.

    Эрсдэл, түгшүүр бүхий амаргүй орчин нөхцөлд цэргийн тангарагаар хүлээсэн үүргээ ийнхүү маш сайн биелүүлж, Монгол цэргийн ур чадвар, бие сэтгэлийн тэсвэр хатуужил, улс орон, ард түмнийхээ бахархам түүх, нэр хүндийг өндөрт өргөж, албаа сайн хааж байгаа манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг сахиулагчид та бүхэндээ Монголын төр, ард түмэн, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, жагсаал нэгт анд нөхөд, анги, салбарын хамт олон, гэр бүл, ойр дотныхон тань гүн хүндэтгэл үзүүлж, талархал бахархлаа илэрхийлж байна.

    Дэлхий дахины энхийн үйлс, улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийн эрх, эрх чөлөөт байдлыг хамгаалан бэхжүүлэх аз хийморьтой, онцгой энэхүү албандаа улам их амжилт олохыг Эрэлхэг дайчин хөвгүүд, охид, Монгол цэргийн суу алдрыг хөглөн уухайлагч энхийг сахиулагч Та бүхэндээ чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.Монгол төрийн алтан сүлд, ялан дийлж явсан монгол цэргийн хийморь золбоо ямагт ивээж явах болтугай. Хурай...

    Та бүхнийг хүндэтгэн мэндчилсэн:
    УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
      БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ

    2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!