MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

    “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

    2014-05-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион  байгууллаа. Өнгөрөгч хоёрдугаар сараас эхэлсэн тус уралдаанд  29 анги, байгууллага оролцсоноос Зэвсэгт хүчний 120, 353, 032, 017, 150, 311 дүгээр анги, БХИС, Хилийн цэргийн 0151, 0164 дүгээр ангиуд төгсгөлийн шатанд шалгарч, Эзэн Чингисийн талбайд шилдгийн төлөө өрсөлдлөө. Хаврын тэнгэр аашаа сэлгэн хуйсганаж, хайруу салхи хавирга нэвтлэх мэт жиндүүлж байсан авч эх орон, эр цэргүүдийнхээ үйл хэргээр бахархан омогшиж, тэднийхээ цэгцэрсэн жагсаалын сүр жавхланд хийморио сэргээхээр ард иргэд Их эзнийхээ талбайд хуран чуулж, “Монгол цэргийн жаваа”-д саатсан хэн бүхэнд зориулан зэхсэн суудлыг дүүргэсэн байлаа.

    Басхүү Нийслэлийн болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, “Монгол цэргийн жавхаа” уралдааны шүүгчид хүндэтгэлийн индэрт уригдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар үг хэлж, Төрийн дуулал эгшиглэснээр арга хэмжээ эхэлсэн юм.

    Үндсэндээ жагсаалын энэ үзүүлэх тоглолтоос хамаарч “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүд тодрох учраас шалгарсан 9 ангийн бие бүрэлдэхүүн бэлтгэсэн үзүүлбэрээ ээлж дараалан толилуулж, ард иргэдийн бахархал, “манай цэргийнхэн” гэх тэдний омогшлыг бадраасаар байлаа. Энэ бүхний эцэст Зэвсэгт хүчний 120 дугаар анги тэргүүлж, Хилийн цэргийн 0151 дүгээр анги удаалан Зэвсэгт хүчний 353, Хилийн 0164 дүгээр ангиуд 3, 4 дүгээр байрт шалгарав.

    Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнаж, тус ангиудад үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагналыг олгосон бол тусгай байрт нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, 4 сая төгрөгөөр урамшууллаа.

    Дашрамд дурдахад, энэ жилийн хувьд цэргийн анги, байгууллагыг жагсаалын үзүүлбэрээс гадна тухайн ангийн тохижилт, албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд алба хаах нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгосон. Уралдааны шалгуурын дагуу Улаанбаатар хүрээний цэргийн анги, байгууллагууд ангийнхаа гадна, доторх тохижилт, ногоон байгууламжад онцгой анхаарч, өнгөрсөн жилээс илүү дэвшилттэй ажилласан гэдгийг шалгаруулалтын ажлын хэсэг онцолж байв. Тухайлбал, ангийн ногоон байгууламжийг сэргээж, мод бүрийг паспортжуулан эзэнтэй болгож, алба хаагчид амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх өрөө, танхимыг тав тухтай байхаар тохижуулан, анги бүр хяналтын нэгдсэн камерын системийг суурилуулсан гээд эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэсэн агаад уралдааны хүрээнд нийт анги, байгууллагууд 700 шахам сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн гэдгийг “Монгол цэргийн жавхаа” уралдааны зохион байгуулагчид онцолж байв.

    Ийнхүү уламжлал болон хэвшсэн дээрх уралдааны төгсгөлд 2013 оны I ээлжээр хугацаат цэргийн алба хаасан дайчдыг халах ажиллагааг хамтатган зохион байгуулж, халагдсан дайчдыг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад бүртгэх ажлыг дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бол энэ үдэш Нийслэлийн иргэд болон халагдсан дайчдад зориулсан нийтийн үдшийн цэнгүүнийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулж, ЗХЖШ-ын ҮЖҮНХ, ЦДБЭЧ, БХИС-ийн Хөгжмийн сургуулийн уран бүтээлчдийн тоглолтоор чимэг нэмэн, ёслолын буудлага хийж, нэг өдрийг Зэвсэгт хүчний сүр жавхлангаар “амьсгалж” үдлээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!