MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧИД ЗӨВЛӨЛДӨВ

    ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧИД ЗӨВЛӨЛДӨВ

    2014-04-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Мэргэжлийн чиг баримжаатай, цомхон чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилт дэвшүүлсэнээс хойш анх удаа Зэвсэгт хүчний анги, салбарын тэргүүний алба хаагчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

    Онол, дадлага хосолсон гурван өдрийн энэхүү сургалт анги, салбараа хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон, хамт олноо манлайлан ажиллаж яваа тэргүүний офицеруудад мэдлэг туршлагаа солилцох боломжийг бүрдүүлсэн юм.

    Зөвлөгөөнд оролцогчид “Орчин үеийн штабуудын хөгжлийн чиг хандлага”, “Анги, салбарын тайван цагийн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах”, “Байгууллагын хөгжлийн удирдлага, зангилаа асуудлууд”, “S штабын бүтэц зохион байгуулалт, албад тасгийн үүрэг”, “Штабаас байлдааны ажиллагааг төлөвлөн зохион байгуулах”, “Штабын ажилтнуудад тавигдах шаардлага, ёс зүй” зэрэг сэдвээр номын дуу сонсож, мэдлэг оюунаа цэнэглэсэн юм. Эдгээр лекцүүд техник, технологийн асар хурдацтай хөгжил, мэдээ мэдээллийн болоод даяаршлын эрин үед шинэ цагийн Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжил, өнгө төрхийг тодорхойлогч залуу боловсон хүчнүүдэд эргэцүүлэн дүгнэж, тунгаан бодох санаа сэдэл үлдээсэн нь лавтай. Ялангуяа, удирдлагын академийн багш, доктор, профессор н.Ганбаатар “Байгууллагын хөгжлийн удирдлага, зангилаа асуудлууд” сэдвийн дор жинхэнэ удирдагч хүний зан чанар, ёс суртахуун, байгууллагаа хэрхэн удирдах, өөрийгөө болоод өрөөлийг хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлж, мөн удирдагч хүн ажилчдынхаа аав, ээж шиг нь байж, ажил хэргийн анхаарал халамж үзүүлж, тэдэндээ итгэл хүлээлгэсний үрээр тухайн байгууллага амжилт хураадгийг онцолж, сонирхолтой яриа өрнүүлсэн нь офицеруудын анхаарлыг татаж байлаа. Ийнхүү эхний өдрийн турш номын дуу сонссон штабын тэргүүний ажилтнууд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор оюуны алжаалаа тайлж, дараа нь гурван бүлэгт хуваагдан анги, байгууллагадаа цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулах, сургалтын ямар шилдэг аргуудыг хэрэглэх, уламжлалт арга хэлбэрүүдтэй хэрхэн хослуулах, давуу талаа тодотгож чанар, үр дүнтэй сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар  хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцсон юм.

    Зөвлөгөөний хоёр дахь өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын үйл ажиллагаатай танилцах аянаар эхэлж, тус бригадын полигонд явагдсан 016, 014, 120, 337 дугаар ангиудын хамтарсан Хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд саатсанаар үргэлжлэв. Зэвсэгт хүчний ЕЗЦК-аас удирдан зохион байгуулж байгаа энэ сургууль нь “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот дайсны дессант хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх ажиллагаа” сэдвээр явагдаж, багахан хэмжээний “Өгөөмөр” сургуулийг харуулсан гэхэд болно.

    Орчин үед Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа байлдааны хүчирхэг зэвсэглэлүүдийг танилцуулан, тэдгээрийг байлдааны ажиллагаанд хэрхэн яаж ашиглах, аливаа хээрийн сургууль, дадлагыг яаж зохион байгуулдаг талаар мэдээлэл өгч, бодитоор харуулсан нь зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдөд мөн л мэдлэг туршлага, шинэлэг санаа үлдээсэн биз ээ. Түүнчлэн шинэ бүтээл, оновчтой санааг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцох нь зөвлөгөөний нэг зорилгыг тодорхойлж байсан бөгөөд үүний дагуу Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Мэдээлэл, соёлын төвд анги, байгууллагууд шинээр санаачлан хийсэн бүтээлүүдээ дэлгэж, зөвлөгөөнд оролцогч төлөөллүүд тэдгээртэй танилцан харилцан туршлага солилцсон юм. Ийнхүү Зэвсэгт хүчний анги, салбарын тэргүүний ажилчдын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Цэргийн алба хаагчид ялангуяа, удирдах албан тушаалын офицерууд мэдлэг боловсрол, хүмүүжил, биеэ авч яваа байдал, аливаа асуудалд хандах хандлага, баримт бичиг боловсруулах, хүнтэй харьцах харьцаа, өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах чадвар зэргээрээ хамт олноо үлгэрлэн манлайлж, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах учиртай. Зөвлөгөөнд оролцсон тэргүүний офицерууд ч сонссон дуулснаа амьдралд хэрэгжүүлэхээр зүг зүгт одлоо.  

    Бид зөвлөгөөний үеэр зарим офицеруудтай уулзаж, санал солилцсон юм.  

    УДААН ХУГАЦААНЫ ДАРАА БУС ЖИЛ БҮР...

    Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Т.НЯМ-ЭРДЭНЭ  

    - Аливаа сургууль, дадлагыг зохион байгуулахад материаллаг бааз  зайлшгүй хэрэгтэй ч эхний ээлжинд бид бүхэн өөрсдөө идэвхтэй байж, мэдээлэл олзворлох, түүнийгээ бусад бие бүрэлдэхүүн, албан тушаалтнууддаа зааж сургах, нөөц боломжоо ашиглах шаардлагатай гэж хувьдаа дүгнэж байна. Цаашид Зэвсэгт хүчний хэмжээнд штабын ажилтнуудын зөвлөлдөх уулзалт болон бусад мэргэжлийн офицеруудад ч үйл ажиллагаанынхаа дадлага, туршлагыг солилцох ийм төрлийн уулзалтуудыг удаан хугацааны дараа биш, жил болгон зохион байгуулж хэвших нь зөв юм гэж бодож байна.  

    ХАРААД ӨНГӨРӨХ БИШ ХӨРСӨНД БУУЛГАХ НЬ ЧУХАЛ

    Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Э.ТӨМӨР

    -Маш үр өгөөжтэй зөвлөгөөн боллоо. Эхний өдөр зохион байгуулсан лекцүүдээр байлдааны баримт бичгүүдийг яаж хөтлөх, команд штабын сургуулийг хэрхэн явуулах зэрэг олон сэдвээр мэдээлэл өгсөн нь залуу офицеруудад санаа авах, сурч мэдэх боломж олголоо. Мөн анги, салбарын штабын офицеруудыг ингэж цуглуулсанаар бие биенээсээ туршлага судлах, танин мэдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг яаж зохион байгуулж байгааг харлаа, мөн ангиуд шинэ санаа, шилдэг бүтээл гээд л үзүүлэх материал дэлгэн танилцуулж, харилцан туршлага солилцсон нь бас нэг давуу тал болж байна. Хамгийн гол нь тэдгээрийг хараад өнгөрөх биш бие бүрэлдэхүүндээ танилцуулж, ангидаа хэрэгжүүлэн хөрсөнд буулгах нь хамгийн чухал. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
    2026-05-25 16:37:00
    “Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав
    2026-05-25 14:54:00
    “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    2026-05-24 14:46:00
    Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    2026-05-24 11:16:00
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    2026-05-23 12:53:00
    “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУРДАСГУУР” ЦОГЦ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
    2026-05-22 21:33:00
    МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
    2026-05-22 21:11:00
    ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРЕТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2026-05-22 10:03:00
    ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
    2026-05-22 09:52:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!