MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭР ОЮУТАН ЗАЛУУСТ ОЛОН БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

    “ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭР ОЮУТАН ЗАЛУУСТ ОЛОН БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

    2014-02-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ салбарын бие бүрэлдэхүүнээ улс орны бүтээн байгуулалтад оролцуулж, цэргийн алба хаагчдаа мэргэжилтэй, ажилтай, орлоготой, чадварлаг болгох “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл одоо батлан хамгаалах салбарын шинэчлэлийн бас нэгэн үе эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөр батлагдлаа.

    Энэхүү хөтөлбөрийн талаар сайдтай цөөн хором ярилцлаа.

    -  Та “Оюутан-цэрэг хөтөлбөр”гарах болсон үндэслэлийн талаар тодруулж өгнө үү?

    -  Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, хугацаат цэргийн алба хаагчийн тоо цөөрсөн, хуулийн дагуу их дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр “Монгол Улсын Үндсэн хууль”-иар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэхгүй байна.Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн зохих бэлтгэлтэй Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний хомсдолд орж улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд ажиллах нөхцөлийг хязгаарлаж байна.Цэргийн насны залуусын цэргийн алба хааж, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах шаардлага гарч байна. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг тусгасан.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчинд цэргийн албан хаагчдыг нөхөн хангах холимог тогтолцоог бүрдүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэдийн цэргийн алба хаах хэлбэр нь “Оюутан цэрэг” гэсэн шинэ хэлбэрээр баяжин хэрэгжиж байна гэсэн үг.

    -  “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн үндсэн зорилгын талаар та юу хэлэх вэ?

    -  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах нь  энэ хөтөлбөрийн гол зорилго зорилго юм.

    -  “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн цэргийн сургалт хэрхэн явагдах вэ?

    -  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа бакалаврын ангийн эрэгтэй оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг 2 кредит, 96 цагаар сонгон суралцахаар судлуулж, шаардлага хангасан оюутан залуусыг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд 12 кредит, 560 цаг буюу 2 сарын хугацаанд зуны амралтаар нь цэргийн сургалтандхамруулж цэргийн албыг хаалгах ажлыг зохион байгуулна.

    “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд БХИС-ийн сургалтын материаллаг баазыг ашиглан цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий иж бүрэн сургалтын төвийг Шархаданд шинээр барих бөгөөд энэ сургалтын төвд жил бүр 1000 хүртэл оюутныг суралцах хугацаанд нь цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой болох юм.

    -  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зардал хөрөнгө их гарах байх даа. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

    -  “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн 2014 оны зардлыг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх ба 2015 оноос Батлан хамгаалахын улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм.

    -  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнг та юу гэж харж байна вэ?

    “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд сургууль төгсөгчид Төрийн албанд шууд орж ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэнэ.

    -  Ерөнхийдөө, энэ хөтөлбөр их ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Гэхдээ яг оюутан залууст яаж үр өгөөжөө өгөх вэ?

    -Энэ хөтөлбөр оюутан хүнд олон боломж олгож байгаа. Энэ боломжийг яаж ашиглах нь тэр хувь хүний асуудал юм. Тухайлбал, оюутанд цаг хугацаа, эдийн засгийн маш их ач холбогдолтой төдийгүй олон хөнгөлөлт, бас хариуцлага ногдож байгаа. Өөрөөр хэлбэл, суралцах хугацаандаа иргэний үндсэн үүргээ биелүүлж, цэргийн алба хаачихна. Төрийн албанд орж ажиллах эрх нээгдэнэ. Түүнчлэн гадаадын цэргийн их, дээд сургуульд суралцах сонгон шалгаруулалтанд оролцох, дайчилгааны нөөцийн мэргэжлийн бэлтгэл болон бэлтгэл офицеруудын сургалтанд хамрагдах боломжтой болно. Бүр сайн суралцаад, Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцохыг үгүйсгэхгүй байна.

    -  Ямартаа ч энэхүү хөтөлбөр биеллээ олон хэрэгжих боломжтой боллоо. Үүнийг хамгийн их хүсэн хүлээж байгаа хүмүүс нь оюутнууд байх, тэдний зүгээс ч анхны санаачилгууд гарсан байх?

    - Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгахдаа оюутан залуусын санал, санаачилгыг анхаарч тусгасан нь мэдээж. Бид Монголын Оюутны Холбоотой энэ хөтөлбөрийг боловсруулах явцдаа хамтарч ажилласан бөгөөд оюутан залуустаа талархаж байгаагаа илэрхийлье. Тэдний санал бодлыг ч тусгасан. Цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа судалгаа, сурталчилгааны чиглэлээр хамтарч ажиллах болно.

    -  Яг хэдийнээс “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэх вэ?

    - Юуны өмнө Засгийн газрын “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталсан тогтоолыг үндэслэн Батлан Хамгаалахын болон Боловсрол Шинжлэх Ухааны сайдын хамтарсан тушаал гарна. Түүнчлэн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн сургалтанд хамруулах замаар цэргийн алба хаалгах журмыг ойрын үед баталж гаргана. Тэгээд энэ хичээлийн жилд хөтөлбөрийг туршилтын журмаар эхлүүлэх бэлтгэл ажлаа хийж эхлээд байна.

    -Нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй хэрэгтэй энэхүү томоохон хөтөлбөрийг батлуулж, хэрэгжүүлэх ажлаа эхлүүлж байгаад тань нийт оюутан залуусын өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!