MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалын хэлтсийн хийсэн ажлын мэдээлэл

    ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалын хэлтсийн хийсэн ажлын мэдээлэл

    2013-10-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    МҮХАҮТ-тай байгуулсан санамж бичиг, түүний дагуу зохион байгуулах арга хэмжээ, аж ахуй эрхлэгчидтэй хийх уулзалтууд

    ШӨХТГ нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Тухайлбал талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхамуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулна. Мөн Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль тогтоомж, стандарт, журам, олгож буй зөвшөөрөл, лицензүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дахь зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хянан тэдгээрт өөрчлөлт оруулах саналыг бизнес эрхлэгчдийн саналд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, худалдан авах үйл ажиллагаа шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчинг боловсронгуй болгох бодлого зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна.Ирэх долоо хоногоос бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтууд эхлэх гэж байна.

    МҮДС-ийн гадаад нэрийг өөрчилсөн тухай

    Монгол Улсын Их сургууль 1942 онд байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрээр танигдсан байна. Гэтэл Монголын үндэсний их сургууль 2012 оны 8 дугаар сард нэрээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Монгол Улсын Их сургууль”-ийн адилаар олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашигладаг байна. Дээрх байдлаар “Монгол Улсын Их сургууль”-ийн нэртэй ижил төсөөтэй /“Монголын үндэсний их сургууль"/ нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байгаа, мөн “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашиглаж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “... аж ахуй эрхлэгчийн нэр, ...-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагыг Монголын үндэсний их сургууль, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Монголын үндэсний их сургуулийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн асуудлын хувьд Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй.”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно.”,  27.5-т “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.” гэж, Хуулийн этгээдийн нэр олгох журмын 3.10-т “Хуулийн  этгээдийн  нэр  нь  улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулахаар байна гэж үзэж хуулийн этгээдийн нэр олгохгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж олгосон гэх үндэслэлтэй байна.

    ЭМЯ, СХЗГ-т эмийн сантай холбоотой стандартанд өөрчлөлт оруулах саналыг хүргүүллээ

    2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн иргэдийн танхимд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Эмийн сангуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон “Жороор олгодог эмийн олголтын байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” /MNS 5260-2011/ стандартын асуудлыг хэлэлцсэн бөгөөд уг сатандартын 5000 хүн тутамд нэг эмийн сан эсхүл эмийн сан хоорондын зай 500 метрээс багагүй байх” гэсэн заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдод дараахь үйл ажиллагаа явуулахыг хоргилно,” 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” гэсэн заалтыг зөрчсөн байх тул стандартын хууль бус холбогдох заалтыг хүчингүй болгох талаар арга хэмжээ авч ажиллах Эрүүл мэндийн яам, Стандарт хэмжил зүйн газарт санал хүргүүлсэн. “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив батлах тухай” Засгийн газрын Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолын 4.3-т заасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 4 дэхь хэсэгт “Аймаг, дүүрэгт 5000 хүн ам тутамд Монгол Улсын эмийн санд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан эмийн сантай байх” гэж заасан бөгөөд энэхүү заалт нь тодорхой зай хэмжээнд зөвхөн нэг эмийн сан байх, эсхүл эмийн сан хоорондын зайг хязгаарласан талаар ямар нэг зохицуулалт байхгүй байна.

    Хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн шалгалт хийж, бараа кодлоход нэг төрлийн бараа тутмаас 5000-10000 төгрөгийн төлбөр авдгийг хүчингүй болгох, бараа ханган нийлүүлэгч компаниудын бараа буцаалтанд хэт нэг талыг барьсан гэрээг өөрчлөх шаардлага хүргүүлсэн

    Замбала, Номин, Миний зах, Боса, Эвридей, Макс, Веллмарт зэрэг 8  супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийхэд тэдгээр дэлгүүрүүд нь харилцагч компаниудаас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шинээр бараа нийлүүлэхэд түүнийг нь кодлуулсан тохиолдолд 5000-10000 төгрөгийг төлбөр авч байна. Тухайн төлбөрийг компани тус бүр өөр өөр зүйлд зарцуулдаг гэх боловч кодлох ажиллагаанд тухайн дэлгүүрээс ямар нэг илүү зардал гарахгүй байгаа нь дээрх дэлгүүрүүдийн тухайн төлбөрийг зарцуулдаг байдлаас харж болохоор байна. Супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Супермаркет, сүлжээ дэлгүүрүүд нь харилцагч компаниудтай хүнсний бүтээгдэхүүн буцаалтын талаар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан гэрээний нөхцлийг нийлүүлэгч нарт тулгасан байна. Дээрх үйлдэл нь өөрт ноогдсон үүрэг хариуцлагыг нийлүүлэгч хариуцахаар тулган шаардсан хэт нэг талыг барьсан шударга бус гэрээ болсон гэж үзэхээр байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. “Номин холдинг” ХХК, “Сонгино хангай” ХХК-иудын хувьд энэ үйл ажиллагаань давамгай байдлаа хууль бусаар ашиглан үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардсан буюу Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...;”-ыг хориглоно гэж заасныг, 7.1.8-т “тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах” гэж, 7.1.11-т “тодорхой төрлийн  бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг тус тус  зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Эдгээр зөрчлийг арилгах холбогдох арга хэмжээг авлаа.

    “Да хүрээ трейд” ХХК-д хийсэн шалгалт

    Да хүрээ трейд” ХХК нь 1991 оны 5 дугаар сарын 19-нд байгуулагдсан одоогийн байдлаар автомашины борлуулалтын зах зээлийн 65 хувь нь төвлөрөн явагдаж байгаагийн зэрэгцээ байнгын болон улирлын шинж чанартай 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж автотехникийн худалдаа, үйлчилгээ явуулдаг байна. Худалдаа үйлчилгээний “Да хүрээ трейд” ХХК-ийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 21 тоот тушаалаар Ажил үйлчилгээний журам болон түрээс, хураамжийн тарифыг шинэчлэн баталсан байна. Зарим ахуй эрхлэгчидтэй ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулан ажилладаггүй мөртлөө 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хуучин автомашины зогсоолд худалдаа эрхлэгч 106 аж ахуй эрхлэгчээс нэг зогсоолыг түрээслүүлдэг бөгөөд уг түрээсийн харилцаанаас үүсэх үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцаа гэх 30.000 төгрөгийг нийт 200 зогсоолоос 12.000.000 сая төгрөгийг /арван хоёр сая төгрөг/ гаргуулан авсан болох нь тогтоогдож байна. Гэтэл Иргэний тухай хуулийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 231.1-т “Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана:... 231.1.4. барьцаа” гэж тус тус заасан байна гэж заасныг зөрчсөн байна. Иймд “Да хүрээ трейд” ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн худалдааны талбайг бусдад аж ахуйн зориулалтаар түрээслүүлэхдээ дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулаагүй, барьцаа төлбөрийг үндэслэлгүйгээр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөн тус компанийн “Техникийн худалдаа үйлчилгээний “Да хүрээ трейд” ХХК-ийн ажил үйлчилгээний журмын 5 дугаар зүйлд Худалдаа, үйлчилгээ эрхлэгч, үйлчлүүлэгчдээс хориглох зүйлүүдийг тодорхой зааж өгсөн байна. Мөн журмын 6.1.6 –д сануулга шаардлагыг эс хүлээж авах, эсэргүүцэх, хориглосон газар машинаа орхиж явах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд олон нийтийн байцаагч, цагдаагийн хэсэгт мэдэгдэж, хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна.  Түүнчлэн уг журмын 7.3-т Энэ журмын 5.1.1-5.1.16-д заасныг зөрчсөн иргэнд байцаагч, холбогдох албан тушаалтан 5.000-50.000 төгрөгийн хариуцлагын төлбөр ноогдуулна гэж заасан байна. “Да хүрээ трейд” ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 1-нээс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд дахь кассын баримтыг авч үзэхэд 28 аж ахуй эрхлэгчид нийт 560.000 төгрөгийн /таван зуун жаран мянган төгрөг/ хариуцлагыг төлбөр ноогдуулсан болох нь тогтоогдож байна. “Да хүрээ трейд” ХХК-ийн байцаагчид тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа үйлдэл нь Захиргааны хариуцлагын тухай 7 дугаар зүйлд хуульд “Захиргааны хариуцлага хүлээлгэхэрх бүхий албан тушаалтанДараахь албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээрх 3 зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болголоо.

    “Мобиком” ХХК-д хийж буй хяналт шалгалтын талаар

    “Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир тус агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хийсэн хяналт шалгалтыг хийж эхлээд байна. Уг иргэдийн гомдлыг шалгаж үзэхэд тус зөрчил тогтоогдсон ба Мобиком компани ч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилсан. Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!