MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Зуунмод МСҮТ- ийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Зуунмод МСҮТ- ийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

    Мэдээ 2013-09-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Төв аймаг дахь “Зуун мод МСҮТ”-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, багш, оюутнуудад сурлагын амжилт хүслээ. Уул уурхай, барилга, зам тээвэр, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудад мэргэжилтэй ажилтны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Хөдөлмөрийн яам байгуулагдсан даруйдаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй МСҮТ-ээрээ дамжуулан эрчимтэй хийж эхэлсэн. Тэдгээрийн  дөрөв нь Төв аймагт үйл ажиллагаагаа явуулж байна.

    Байгуулагдаад 30 гаруй жилийг үдэж, 10 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн Зуунмод хотын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 50 гаруй багш, ажилтантай, 2013-2014 оны хичээлийн шинэ жилд 800 гаруй элсэгч хүлээн авч, барилга, сантехник, нийтийн хоол зэрэг мэргэжлээр сургах зорилт тавьсан байна. Хэдийгээр барилга, үйлчилгээний чиглэлээр сургалт явуулдаг ч энэ жилийн хувьд эрэлт хэрэгцээгээ дагаад барилгын бетон арматур, сантехник, цахилгаан гагнуурчин гэсэн мэргэжлээр элсэлт авсан байна. Элссэн суралцагч 2 жил суралцаад төгсдөг, олонхи нь шууд ажлын байртай болдог гэж тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал н.Алтангэрэл хэлсэн юм.

    Харин салбарын сайд Я.Санжмятав суралцагчдад хандан хэлсэн үгэндээ “Залуус  их, дээд сургуулийг шүтэх нь харьцангуй багасч, богино хугацаанд мэргэжилтэй ажилтан болж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болж байна. Өнгөрсөн хавар 23 мянган хүүхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсгөснөөс 80 орчим хувь нь ажлын байртай болсон. Их, дээд сургууль төгссөн залуусаас 30 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж үлдсэн нь хаана юу хийх вэ гээд ажил хайж явна. Бас зарим нь мэргэжлээ буруу сонгож гээд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид оръё гээд явж байгаа. Харин та бүхэн их зөв сонголт хийсэн байна. Эцэг, эхдээ хамгийн түрүүнд тус болох хүн нь та бүхэн байх болов уу.

    Өнөөдөр мэргэжилтэй ажилтны үнэлэмж дээшилж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, үйлдвэрлэл дээр гарч ажиллаад төгссөн өдрөөсөө сурсан мэдсэнээрээ 1 сая төгрөгийн цалин аваад, баялаг бүтээх боломж та нарт бий. Шинэчлэлийн Засгийн газар их бүтээн байгуулалтын ажлаа эхэлж зам тээвэр, барилга байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж Монгол Улсыг тэжээж байсан малчид бүтээгдэхүүнээ малынхаа арьс шир, ноос, ноолуурыг хямдаар ченжүүдэд өгчихдөг байсан бол одоо үндэсний үйлдвэртээ тушаагаад түүгээр нь монгол хүн эцсийн бүтээгдэхүүн хийж хэрэглэж эхэлж байна. Дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны даавууг энэ жил БНСУ-д үйлдвэрлүүлсэн ч ирэх жил монголчууд өөрсдөө хийнэ. Гэсэн ч өнөөдөр дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцаснаас монгол чанар, монгол малчны ухаан, монгол хүний сэтгэл үнэртэж байгаа. Ирээдүйд энэ бүх ажлыг гардаж хийх үндэсний мэргэжилтэй ажилтнууд өнөөдөр энд байгаа та бүхэн шүү. Шинэчлэлийн Засгийн газар үндэсний мэргэжилтэй ажилтандаа 2014 оноос 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг зорьж байна. Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад төрөөс 70 мянган төгрөг олгож байгаа бол үнэ цэнэтэй мэргэжил эзэмших оюутнууддаа мөн 70 мянган төгрөг хүргэхийг зорьж байна. Зуунмод хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хөрөнгө оруулалтын хувьд сайн биш байна, өнөөдрөөс эхлээд оныг дуустал чадах ядахаараа хөрөнгө оруулалт хийхийн төлөө зүтгэнэ. Мөн багш нарыг чадавхижуулах чиглэлээр сургалтыг сургууль дээр нь зохион байгуулна, бусдад туршлага болохуйц сургуулийн үйл ажиллагаатай танилцуулна. Тэр хэрээр та бүхэн ардын хүүхдийг сайн сургаж, чадварлаг мэргэжилтэй ажилтан болгохын төлөө ажиллах ёстой. Бид ч та бүхнийг шахаж ажиллана” гэсэн юм.

    Зуунмод хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн 7-р сард 65 суралцагч суралцаж төгссөн бол энэ сард 2 дахь ээлжийн 20 суралцагч мөн л дээрх мэргэжлүүдээр төгсөж ажлын байранд гарах гэж байна.

    Мэргэжлийн боловсролын нэг онцлог нь дадлагыг түлхүү олгодог явдал юм. Тиймдээ ч дадлагын байр суралцагчдын багаж хэрэгсэл стандартад нийцсэн байх тэр шаардлагын дагуу эднийх 1 тэрбум гаруй төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтыг татаж, өдөрт нэг танхимд 2 ээлжээр 40 хүүхэд зэрэг дадлагжих хүчин чадал бүхий шинэ дадлагын байртай болжээ. Мөн өнгөрсөн хичээлийн жил тус сургуулийн хувьд багш нарынхаа боловсролд нэлээдгүй анхаарсан жил байсан гэнэ.

    Зуун мод МСҮТ гадны төсөл хөтөлбөрүүдтэй зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаас гадна багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх тал дээр ихэд анхааран ажиллаж байгаагаа сонирхуулж байлаа. Тухайлбал, 6 багшийг Герман, Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан байна. Сургалтын орчин нөхцлөөс гадна суралцагчдад олгож буй мэргэжлээрээ тэргүүлэгч байх зорилт тавин ажиллаж байгаа эдний хамт олныг зөвхөн аймгийн сумдынхан зориод зогсохгүй Улаанбаатар хот, Дундговь, Архангай аймгийнхан бас зорьдог болсон байна.

    Төв аймагт төрийн түшээд олноороо очдог ч хичээлийн шинэ жилийн нээлтэд нь оролцон баяр хүргэж байсан тохиолдол бараг үгүй аж. Харин Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Зуунмод хотын төв талбайд болсон дунд сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус бүр оролцон хүүхэд, залууст амжилт хүссэн нь төв аймагчуудын хувьд содон үйл явдал болов. Сануулахад, Хөдөлмөрийн сайд тус аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай мөн танилцаж, хэчнээн ажлын байр шинээр бий болгов, Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд мөн хэдий хэмжээний ажлын байр шинээр бий болов, үйлдвэрлэлүүд өргөжсөн үү зэрэг олон шалгалтыг мөн давхар амжуулсан юм. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!