MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    -Бүртгэл болон япон хэлний сургалт үнэ төлбөргүй байх юм-

     Япон улсад дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийн Япон хэлний сургалтын бүртгэл зургадугаар сарын 23-наас аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эхэллээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт өглөө.

    Тэрбээр “УИХ-ын даргын Япон улсад 2016 оны зургадугаар сарын 1-3-нд хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулсан.

     Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 341 дүгээр тогтоолоор “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан юм. Энэ төв нь Монгол Улсын иргэдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлагажигч ажилтнаар илгээх, олон улсын байгууллага, гадаадын томоохон нийгэмлэг, ажил олгогчтой гэрээ, хэлэлцээр байгуулах чиг үүрэгтэй.

    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Япон улсад дадлагажигч илгээх ажлыг зохион байгуулахаар болсны дагуу Хөдөлмөрийн яамны зүгээс Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажилласнаар бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууслаа.  

    Манай улсаас 1992-2015 онд 4252 иргэн Японд дадлагажигчаар  ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар Японы томоохон үйлдвэрүүдэд 600 гаруй монгол залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх үр өгөөж, цар хүрээг нэмэгдүүлэхэд хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөр чухал ач холбогдолтой. “Сайн дадлагажигч” хөтөлбөрт хамрагдаж Япон улсад дадлагажих иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, ажилд хандах хандлагаа сайжруулах боломж бүрдэх бөгөөд “Токио-2020” зуны олимпийн бүтээн байгуулалтын ажил, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.

     “Сайн дадлагажигч” хөтөлбөрт хамрагдаж Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдэд 18-39 насны, мэргэжлийн тодорхой ур чадвартай байх, япон хэлний мэдлэгтэй байх гэсэн шаардлага тавигдаж буй юм. Тиймээс Хөдөлмөрийн яам бүртгүүлсэн иргэдэд зориулан япон хэлнээс гадна Японы хууль эрх зүй, нийгэм, соёлын талаарх сургалтыг зохион байгуулахаар болж сургалтын тусгайлсан хөтөлбөрийг баталсан. Сургалтыг тус яамны харьяа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг түшиглэн зохион байгуулах бөгөөд анги танхим, багшлах боловсон хүчний асуудлыг ч шийдсэн нэг үгээр бүртгүүлсэн иргэдийг сургалтад хамруулах бэлтгэл ажил хангагдсан гэсэн үг. Тиймээс Японд дадлагажигчаар  ажиллах хүсэлтэй хүмүүс харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст энэ сарын 28-ныг дуустал хугацаанд хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт, мэргэжлийн ямар нэг түвшний ур чадвартайг батлах диплом, мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь болон хуулбартай авч очин бүртгүүлэх боломжтой юм” хэмээн ярьсан юм.

    Түүнээс гадна тодорхой ур чадвартай иргэн нь мэргэжлийн үнэмлэх байхгүй тохиолдолд Хөдөлмөрийн яамны дэргэдэх Үнэлгээний төвөөр шалгуулан мэргэжлийн үнэмлэх шууд авч болно. Мөн огт мэргэжилгүй иргэн нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр давхар мэргэжил эзэмшингээ Япон хэлний сургалтанд хамрагдах боломжтой гэдгийг онцоллоо.

    Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

    -Яг ямар мэргэжлийн хүмүүсийг явуулах вэ?

    -“Сайн дадлагажигч” хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, дадлагын хугацаа дууссаны дараа тухайн орны ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх замаар эх орондоо үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс энэ зорилгынхоо дагуу л иргэдээ явуулж дадлагажуулна.

    -Японд хэчнээн хүн явуулах боломжтой вэ. Гадуур янз бүрийн тоо яригдаад байна?

    -Бид энэ удаа ямар нэг тоо огт яриагүй. Японы зүгээс манайд хэчнээн хэмжээний ур чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна тэр тоогоор бэлтгэх боломжтой гэсэн. Тиймээс зарим нэг сайтад арван мянга, 100 мянга гэхчилэн тоо гараад байгаа нь бодитой мэдээлэл биш гэдгийг хэлье.  

    -Бүртгэлийн хураамж авах уу. Япон хэлний сургалтын хугацаа болон төлбөр нь хэд байх вэ?

    -Сургалтын хувьд бид хэлний сургалтыг ирэх наймдугаар сар гэхэд эхлүүлж гурван сарын хугацаатай явуулахаар сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталсан. Бүртгэл, сургалт аль аль нь үнэ төлбөргүй байна. Хэлний сургалт гурван сарын хугацаанд үргэлжилнэ.  

    -Японд газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн эрсдэлт үзэгдэл их болдог газар. Тиймээс иргэдээ амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамруулах уу?

    -Япон хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс. Тэнд дэлхийн олон улс орноос дадлагажигч ажилладаг бөгөөд хуулийн дагуу бүгд осол эрсдлийн даатгалд хамрагддаг. Манайх ч бас яг энэ жишгийн дагуу бүх зүйлийг хийнэ. Түүнээс гадна тэнд ажиллаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг хариуцсан чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн атташег Япон дахь Монголын ЭСЯ-нд ажиллуулахаар болсон. Хөдөлмөрийн атташегаар удирдуулсан баг ажиллах бүтцийг ч бий болгож орон тоог нь батлуулсан байгаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!