ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан "Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл" - ийн АНХДУГААР ФОРУМ энэ сарын 6-ны өдөр болох гэж байна. Уг форумд ЖДҮҮ эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах ба Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилго тавьж байна.
Үүнд:
- Стандартыг цөөлөх
- Төр давхардсан чиг үүргийг болих
- Батламжийг бүрэн болиулах
- Хяналтын 1 байгууллагатай болох
- Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
АНХДУГААР ФОРУМ-д Төрийн 10-н байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцоно.
Хаана: - Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Хэзээ: - 2022.01.06
Цаг: - 09.00 - 13.00