MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ШӨХТГ-Т 2021 ОНД 256 ТЕНДЕРИЙН ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

    ШӨХТГ-Т 2021 ОНД 256 ТЕНДЕРИЙН ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

    Мэдээ 2021-12-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл”-д санал авах тухай аж ахуй эрхлэгчидтэй хийх хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. ШӨХТГ–т 2021 онд 239 тендерийн гомдол ирүүлснээс тендерт оролцох сонирхолтой аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан 106 тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, зөрчлийг барагдуулсан байна.

    Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь анх 2005 онд батлагдаж 2007-2021 онуудад нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба энэ удаад тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн яамнаас боловсруулж байна. Уг хуульд ШӨХТГ-т сүүлийн 2 жил гаруйн хугацаанд өргөдөл, гомдол гаргасан 50 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож, тэдний саналыг тусгахаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгээс гарсан санал:

    1. ТБОНӨХБАҮХАтХ зөрчиж тендерийн баримт бичиг боловсруулсан үнэлгээний хорооны гишүүд, холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох /тендерийн баталгааны дүнгээс хамааруулан торгууль оногдуулах, үнэлгээний хороонд ажиллах эрхийг хасах, захиалагч байгууллагын хар жагсаалтын тогтолцоог бүрдүүлэх/;

    2. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төсөлд нээлттэй тендер шалгаруулалтад тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын 15 хоног ба түүнээс дээш байхаар заасан нь аж ахуй эрхлэгчдэд тендер бэлтгэж ирүүлэх хангалттай хугацаа гэж үзэхээргүй байх тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ТБОНӨХБАҮХАтХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан “30 буюу түүнээс дээш” гэснийг хэвээр үлдээх;      

    3. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хэлэлцээ хийж гэрээ шууд байгуулах тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 17.1-т заасны дагуу нийтлэхээс гадна энэ хуулийн 55.8-д зааснаар хангалттай тооны аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ” гэж заасан. Захиалагчид нь тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний зах зээлд хэдэн аж ахуй эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг талаар хангалттай судалгаа, мэдээлэл, үндэслэл бүхий тоо баримт байхгүй учраас “хангалттай тооны” гэж заасныг үзэмжээрээ шийдэх, цөөн тооны аж ахуй эрхлэгчээр хязгаарлах боломжтой байх тул “хангалттай тооны” гэж заасныг нарийвчлан тодорхойлох эсвэл хуулийн төслөөс хасах;

    4. Захиалагч нь тендөр шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой нэг аж ахуй эрхлэгчид зориулан боловсруулах, зөвхөн нэг үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт хангах боломжтой байдлаар боловсруулах, “эсхүл түүнтэй дүйцэхүйц” гэсэн тодотгол хэрэглэхдээ бодит байдал дээр бусад аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн дүйцэх боломжгүй нөхцөлөөр боловсруулдаг. Иймд захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа бодит судалгаанд үндэслэх талаар захиалагчийн үүрэг болгон хуулийн төсөлд нэмж тусгах,  “эсхүл түүнтэй дүйцэхүйц” гэсэн тодотголыг хасах;

    5. ШӨХТГ-аас тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах талаар захиалагчид мэдэгдсэн тохиолдолд захиалагч нь зайлшгүй өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулсан талаараа эргэн мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах талаар захиалагчийн үүрэг болгон хуулийн төсөлд нэмж тусгах;

    6. Захиалагч нь техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох мэргэжлийн хүнийг оролцуулдаггүйн улмаас техникийн тодорхойлолт нь өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд  техникийн тодорхойлолтыг боловсруулахад мэргэжлийн хүнийг зайлшгүй оролцуулахаар хуулийн төсөлд нэмж тусгах;

    7. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т “оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар бараа, ажил, үйлчилгээг зөвхөн оюуны өмчийн эрх эзэмшигчээс, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны зөвхөн нэг этгээд гүйцэтгэх боломжтой бөгөөд тендер шалгаруулалтын бусад аргыг хэрэглэх боломжгүй” гэж зааснаар тухайн төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах эрхтэй бусад албан ёсны эрхтэй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлах, зөвхөн гадаадын нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд нэг эх үүсвэрээс худалдан авах тохиолдолд албан ёсны дистрибьютер гэдэг нөхцөлийг бус цор ганц үйлдвэрлэгчтэй бараа бүтээгдэхүүнийг нь харгалздаг байхаар зохицуулалтыг хуулийn төсөлд нэмж тусгах;

    8. Захиалагчаас тендерийн баримт бичгийг боловсруулахдаа үйлдвэрлэгч болон төрийн байгууллагуудаас захиалагчид хаягласан тодорхойлолт, лавлагааг тухай бүр шаардах зэргээр тухайн тендерт оролцоход хүндрэл үүсгэдэг тул илэрхий баримт бичиг шаардахгүй байх талаар зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгах;  

    9. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Сангийн яамны дэргэд “Зөвлөл” байгуулагдах нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гомдол, маргаан хянан шийдвэрлэх процессоос илүүтэйгээр хүнд суртал үүсгэхээр байгаа тул тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан талаарх гомдлыг ШӨХТГ хянан шийдвэрлэх процессийг хэвээр авч үлдэх; гэх мэт санал хэлж байлаа.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    2025-08-27 16:21:00
    Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2025-08-26 19:44:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
    2025-08-26 09:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа
    2025-08-25 16:59:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    2025-08-25 12:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр баригдсан 17 сургуулийн тулгамдсан асуудлыг есдүгээр сарын 5-ны дотор шийдвэрлэх үүрэг өглөө 
    2025-08-23 17:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
    2025-08-21 20:50:00
    Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
    2025-08-20 18:20:00
    Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
    2025-08-20 14:30:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!