Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг бөгөөд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг газар юм. Бид зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад хариуцлагатай, чадварлаг, шуурхай, шударга байх зарчмыг үнэт зүйлсээ болгон ажилладаг.
ШӨХТГ нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу дараах хуульд хяналт тавин ажилладаг
- Өрсөлдөөний тухай хууль
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль
- Зар сурталчилгааны тухай хууль
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ
худалдан авах тухай хууль - Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай
- Монгол хэлний тухай хууль
- Нөхөрлөлийн тухай хууль
- Зөрчлийн тухай хууль
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль юм.
Дээрх чиглэлийн дагуу олон нийтэд мэдээлэх, үйл ажиллагааг таниулах ажлын хүрээнд ”ROCKIT” нэвтрүүлгийн "БОДЛОГЫН ЗОЧИН" буланд Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнийн оролцсон нэвтрүүлгийг Та бүхэнд хүргэж байна. Үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт болон 2021 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай онцлон ярилцлаа.