Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлын нэг болох “Хүнсний аюулгүй байдал” ба түүнд хамаарах “Органик хүнсний бүтээгдэхүүн”, “Хаяг шошго”, “Бар код” зэрэг сэдвийн хүрээнд Төр, хувийн хэвшлийг хамруулсан ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг 2021оны 06 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, СХЗГ, НХХААГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, МҮХААҮТ, МЖХЭХ, ХХААХҮ-ийн баталгаажуулалтын төв, Тохирлын үнэлгээний байгууллагын хөгжлийн төв, ММХ, МХХ, “JS1”- Дэлхийн стандарт нэг Монгол Нийгэмлэг ТББ, “Монгол экологийн бордоо” ХХК, “Ворлд органик фүүдс” ХХК, "Хатансүйх Импэкс" ХХК, “Монос хүнс” ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.
Оролцогчид, Хүнсний тухай хууль, Органик хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 стандарт гээд олон хууль, дүрэм, журам, стандарт байдаг ч хэрэгжүүлэлт нь хангалтгүй байдаг тухай хэлэлцүүлгийн үед онцолж байлаа. Тус дүрэм, журмыг 100 хувь хэрэгжүүлж, мөн органик бүтээгдэхүүний бүртгэлийн сан, төрийн байгууллагуудын ил тод мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, стандарт бус зураасан кодын хэрэглээг хянах болон нэгдсэн дата бий болгож ашиглах, барааны чанар, аюулгүй байдал, дуусах хугацаа, мөшгөх тогтолцоог бий болгох, олон улсын стандартын дагуу ашигладаг байх тухайд санал нэгдэв.
Төр, хувийн хэвшлийн төлөөллүүд байгууллагынхаа бодлого, чиглэлийн дагуу Монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө тууштай хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.