Солонгосын хэрэглэгчийн байгууллагаас зохион байгуулсан Азийн Хэрэглэгчийн бодлогын 8 дугаар чуулганд 9-р сарын 28-ны өдөр ШӨХТГ оролцлоо. Иймд тус чуулганд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны газрын дарга Ш.Цэрэндулам илтгэгчээр оролцож, “Ковид 19 цар тахлын үед Монгол Улсын ШӨХТГ-ын хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний тухай илтгэл тавилаа.
Уг чуулганд Япон, Солонгос, Вьетнам, Тайван, Малайз, Филиппин, Австрали зэрэг улсын Өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Чуулган доорх 4 сэдвийн хүрээнд болов.
- Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлэх хэрэглэгчийн бодлогын чиг хандлага, шинээр гарч ирж буй асуудал;
- Дижитал онлайн платформ ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах;
- Цахим худалдаан дахь аюултай бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах;
- Цар тахлын үед хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэх.
- Монгол Улсын ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны газрын дарга Ш.Цэрэндулам “Ковид 19 цар тахлын үед ШӨХТГ-ын хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний тухай илтгэл тавилаа.