Өрсөлдөөний тухай хуульд "Аж ахуй эрхлэгч бусад этгээдийг төөрөгдөлд оруулах замаар шударга бусаар өрсөлдөхийг хориглоно" гэж заажээ. Энэ нь аж ахуй эрхлэгч өөрийн бараа бүтээгдэхүүнийг стандарт, тохирлын гэрчилгээгээр болон бусад эрх бүхий этгээдээс тогтоогдоогүй, шинжлэх ухаанаар баталгаажаагүй тохиолдолд "ХАМГИЙН САЙН", "АНХНЫ", "НОМЕР НЭГ", "ЦОР ГАНЦ" зэрэг үг хэллэг хэрэглэж бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно.