Монопольт бага үнэ тогтоох гэдэгт аж ахуй эрхлэгч нь тодорхой бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтад зарцуулах шаардлагатай зардал өртгөөс багаар тогтоосон үнийг хэлнэ. Үүнийг Өрсөлдөөний тухай хуульд "Аж ахуй эрхлэгч зах зээлд давамгай байдалтай байхдаа бараа бүтээгдэхүүндээ монопольт бага үнэ тогтоохыг хориглоно" гэж заажээ.