Өрсөлдөөний тухай хуульд "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зохиомлоор тухайн бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлахыг хориглоно" гэж заажээ. Цар тахалтай тэмцэж байгаа эдгээр өдрүүдэд аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчид үнэ хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллана уу.