Бид хэрэглэгчийн гомдлыг "115 утас", өөрийн пэйж хуудас, "Ибаримт" аппликейшнээр хүлээн авдаг байсан бол өнөөдрөөс эхлэн "Гэрэгэ киоск" ашиглан иргэний гомдол хүлээн авдаг боллоо. Иргэд аль хэдийн ашиглаад сурчихсан "Гэрэгэ киоск" нь 12 аймагт, 120 гаруй байршилд байдаг бөгөөд 1 сая гаруй иргэн байнгын үйлчилгээ авдаг байна. "Гэрэгэ систем" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд "Гэрэгэ киоск"-т ШӨХТГ гэсэн цэс нэмж системд нэвтрүүллээ. Ингэснээр бид иргэдэд илүү хялбар, илүү ойр үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Дашрамд хэлэхэд ШӨХТГ 2020 онд 10381 гомдол хүлээн авч 350 иргэний 103.121.319 (нэг зуун гурван сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун арван есөн төгрөг) төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ. Бид үйлчилгээгээ илүү сайжруулж, аливаа асуудлыг нэг удаа шийдээд өнгөрөх биш, үндсээр нь шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.