Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд тэгш боломж олгосон, хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгох юм.