ШӨХТГ-ын түүхийг түүчээлж энэ цаг үед авчирсан ахмад буурлууддаа “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн төлөө ажилладаг билээ. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж өнөөдрийг хүргэсэн үе үеийн ахмад, буурлууддаа талархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэн ажиллах нь бидний үүрэг юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нийт хамт олны өмнөөс эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөж “Ахмадын баяр”-ын мэнд хүргэе.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар