ШӨХТГ-аас 21 аймгийн ЗДТГ-ын Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгууллаа. Статистик мэдээллээр 2019-2020 оны хооронд орон нутгийн өмчийн газраас зарласан 48 удаагийн тендертэй холбогдох гомдлыг 25 аж ахуй эрхлэгчээс ШӨХТГ-т ирүүлсэн.Үүнээс 24 нь хууль зөрчсөн, 10 нь хууль зөрчөөгүй, гурав нь тендерт оролцогч биш хэдий ч гомдол гаргасан бол долоо нь тендерт гомдол гаргах хугацаа хэтэрсэн, дөрөв нь нээлтээ хийсний дараа ШӨХТГ-т гомдол гаргажээ.
Цахим сургалтаар тендерийн бичиг баримт боловсруулахад нийтлэг гаргадаг зөрчлийн талаар ярилцаж, хууль зөрчихөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.