Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй дараах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Тухайлбал:
- Нийслэлийн хэрэглэгч, худалдаа үйлчилгээний байгууллагын соёлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
-Авто зогсоолын стандарт, зохион байгуулалтыг сайжруулах
-Нийтийн тээврийн аюулгүй байдал, соёл, стандартад анхаарах
- Бараа бүтээгдэхүүний хаяг, шошгод Монгол хэлний шаардлагыг хэрэгжүүлэх зэрэг болно.
Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, улсын ахлах байцаагч Ш.Цэрэндулам, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, Ажлын албаны дарга С.Буянхишиг нарын хүмүүс оролцлоо.