“ХААН” банкнаас ирүүлсэн хүсэлтийн ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, улсын ахлах байцаагч Ш.Цэрэндулам тус банкны ажилчдад хэрэглэгчийн эрхийн асуудлаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд “ХААН” банкны харилцагчийн үйлчилгээний төв болоод холбогдох бусад хэлтсийн мэргэжилтэн, менежерүүд оролцлоо. Сургалтын явцад хэрэглэгчийн эрхийг хангахтай холбоотой зарим кейс, холбогдох хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.