Санамж бичигт ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, ХЭХҮНХ-ны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд 10 чиглэлээр дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллана.
Тухайлбал хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлыг дурдаж болно. Мөн хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, олон улсын дэвшилтэт стандартыг нэвтрүүлэх зэрэг ажил хийхээр боллоо.