MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ШТС-уудын шатахуун хадгалах нөөцийн савнаас бохирдол илэрчээ

    ШТС-уудын шатахуун хадгалах нөөцийн савнаас бохирдол илэрчээ

    Мэдээ 2020-09-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч байгууллагуудын ШТС, түүний тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийлээ.  Энэ хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ-аас ахалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны төлөөллүүд оролцлоо.


     

    Өнөөдөр хяналт шалгалтын ажлын дүнг нийтэд мэдээлж, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө. 


    2020 он гарснаас хойш шатахуунтай холбоотой гурван хяналт, шалгалт хийгдлээ. 

    1.  ШӨХТГ-аас ахлан МХЕГ, АМГТХЭГ, Стандарт хэмжил зүйн газруудтай хамтран 2020 оны 5 дугаар сараас Нийслэлийн хэмжээнд худалдагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн нь  чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийлээ. Энэ шалгалт 2 үе шаттай явагдсан. Эхний үе шат нь зөвхөн Улаанбаатар хотод байгаа ШТС-уудаас түүвэрчилсэн байдлаар дээж авч, АМГТХЭГ-ын харьяа уул уурхай, газрын тосны лабораторид шинжлүүлж, мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргалаа. Энэ дүгнэлтээр нийт 20 аж ахуй эрхлэгчийн 19 ШТС, авто бензиний 22 дээж, дизель түлшний 10 дээж нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангахгүй байна гэсэн хариу гарлаа. Ингээд хоёр дахь шатны хяналт шалгалт хийж, дээрх дүгнэлтийг баталгаажуулах шаардлага үүссэн учраас импортоор орж ирж байгаа “Роснефть” компанийн газрын тосны бүтээгдэхүүнээс 20 гаруй дээж авч, АМГТХЭГ-ын харьяа уул уурхай газрын тосны лабораторид өгсөн. Гэвч 6,7-р сард өгсөн шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.


     Энэ шинжилгээний хариу гарч байж дотоодод зарагдаж байгаа  газрын тосны бүтээгдэхүүн нь үнэхээр стандартын шаардлага хангаж  байгаа юу, үгүй юу эсэх нь тодорхой болно. Тиймээс энэ шинжилгээний хариуг яаралтай гаргаж өгөхийг АМГТХЭГ-ын харьяа уул уурхай, газрын тосны лабораторийн удирдлагууд, Газрын тосны хэрэг эрхлэх газарт удаа дараа албан тоотоор хандсан ч үр дүн өнөөдрийг хүртэл гарахгүй байна. Иймд шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шинжилгээний хариуг яаралтай эцэслэн гаргаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.  

    2. Дараагийн хяналт шалгалт энэ оны  наймдугаар сарын 6-ний өдөр хийгдлээ.  Шалгалтаар шатахууны жижиглэн худалдааны үнэ нэмсэн асуудал нь үндэслэлтэй эсэхийг шалгахад  ШТС-ууд үнээ ил тод мэдээлдэггүй, албан ёсны тушаал шийдвэр гараагүй байхад хууль зөрчин үнэ нэмдэг зөрчил илэрлээ. Энэ шалгалтыг хийхийн тулд АМГТХЭХГ-ын харъяа  “Эрчэс ойл” ТӨХК, холбогдох 17 аж ахуй эрхлэгчдээс мэдээ мэдээлэл гаргуулан авч нэгтгэлээ. Иймээс ШӨХТГ-аас жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.


    3. Түүнчлэн 2020 оны 09 сарын 4-6-ний өдрүүдэд ШТС-уудын шатахуун хадгалах, нөөцлөх савны цэвэрлэгээ, бохирдлын нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар түүвэрлэн авсан 7 ШТС-уудаас 4 нь шатахуун хадгалах савнаас нь бохирдол буюу ус илэрсэн байна. Үүнд:

    - Эхний дүгнэлтээр “Тэс петролиум” ХХК-ийн ШТС-7-ийн дизель түлш болон АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрсэн.

     

    - Эхний дүгнэлтээр “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-32-ын АИ-95 авто бензиний савнаас ус илэрсэн. Бага зэргийн лаг наалдаж гарч ирсэн.

     

    - Эхний дүгнэлтээр “Синчи Ойл” ХХК-ийн SUPER 92 ШТС-2-ын  АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрсэн.

     

    - Эхний дүгнэлтээр “Петро жамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ-92 авто бензиний савнаас ус илэрсэн байна.  


    ШТС-ууд шатахуун хадгалах савыг цэвэрлэх зөвлөмжийг хэрэгжүүлж ажилладаг гэх боловч бүрэн хэрэгжүүлж ажилладаггүй  нь энэ шалгалтаар нотлогдлоо. Улмаар МХЕГ-ын холбогдох улсын байцаагчид чиг үүргийнхээ дагуу үргэлжлүүлэн шалгаж байна.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ШӨХТГ-ЫН ДАРГААР Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЛОО.

    2022-01-19 09:25:00

    “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

    2022-01-05 08:59:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ийн АНХДУГААР ФОРУМ-д МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОРОЛЦОНО.

    2022-01-05 02:04:00

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР 2021 ОНД 108 АЖЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    2021-12-31 03:37:00

    ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛД “МАК ЦЕМЕНТ” ХХК-ИЙГ ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООЛОО

    2021-12-30 09:26:00

    "МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    2021-12-16 08:57:00

    ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    2021-12-09 09:29:00

    ШӨХТГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 7-Р БАЙРАНД ЖАГСЛАА

    2021-12-08 09:24:00

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!