Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төрийн болон төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэг, хамтран ажиллах боломж бүхий байгууллагуудтай “өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж байна.
Шинэ долоо хоногийн өглөөний цай уулзалтыг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны төлөөллүүдтэй эхлүүллээ.
Уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд болон Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гишүүд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ойрын хугацаанд дараах асуудлын хүрээнд ажлын хэсэг гарган ажиллахаар боллоо. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хамтран ажиллах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
- Хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсрол олгох, мэдээлэлжүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах цахим үндэсний тогтолцоог бий болгох;
- Хэрэглэгчид хүрч байгаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, чанар, аюулгүй байдлын төвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүнс бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагаанд тавигдах хяналтыг сайжруулах;
- Орон сууцны ашигтай талбай, м2 бүрийг барилгын компаниуд өөрсдийн үзэмжээр тогтоох, эсхүл гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байх гомдол, санал гарч байгаатай холбогдуулан тодорхой нэгдсэн стандарт мөрдүүлэх асуудлаар тус тус хамтран ажиллахаар боллоо.