Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны ажлыг идэвхжүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд дагаж өөрчлөгдөх журмын төслийг боловсруулах, хууль, журмыг олон нийтэд сурталчлан таниулах зэрэгт дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.