ЖАЙКА /JICA/, Японы шударга худалдааны хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтран хэрэгжүүлж байгаа "Шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь 2" төслийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчид цахим сургалтад хамрагдлаа.
Уг цахим сургалтын хүрээнд аж ахуй эрхлэгчдийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд тавих хяналт, зах зээлийн судалгаа шинжилгээ, хяналт шалгалт хийхэд улсын байцаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр Японы шударга худалдааны хорооны мэргэжилтнүүд, Осакагийн их сургуулийн багш нар холбогдох мэдээ мэдээллийг өгч, хичээл заалаа.