Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн эрдэмтэн, судлаачидтай 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өглөөний цай уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар ШӨХТГ-ын чиг үүргийн хүрээнд судалгааны ажлыг зохион байгуулах талаар харилцан санал солилцож боломжтой бүх нөхцөлөөр хамтран ажиллахаар болсон үр дүнтэй уулзалт боллоо. Мөн ойрын хугацаанд хамтран эрдэм шинжилгээний бага хурал зарлах ажлыг эхлүүлэхээр болсон юм.