Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын программ хангамж, үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хамтран зохион байгуулсан #MOSA өглөөний цай амжилттай боллоо. Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдолыг онлайнаар (Facebook, Twitter г.м) хүлээж авах ажлыг эхлүүлэхээр болсон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Мэдээлэл технологи хариуцсан мэргэшсэн улсын байцааагчтай болох, Даргын зөвлөхөөр мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж, хууль, эрх зүйн өөрчлөлтүүд дээр хамтарсан ажлын хэсэгт оруулах зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тус уулзалт нь харилцан санал солилцож, чухал ач холбогдол бүхий ажлуудыг эхлүүлсэн үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөлөө.