Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Орон тооны гишүүн С.Цогтгэрэл нар болон 21 аймгийн 50 гаруй телевизийн төлөөллүүд оролцлоо.
Сургалтын үеэр Зар сурталчилгааны тухай хуулийн зохицуулалт, радио телевизээр хэрхэн хуулийн хүрээнд зар сурталчилгаа түгээх талаар холбогдох мэдээлэл, кейсийг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Тус үйл ажиллагаа нь орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй санал солилцож, хамтарч ажилласан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.