Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,"Монголын чанарын менежментийн холбоо" -ны удирдлагуудыг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус ТББ -ын удирдлагууд "Чанартай Монгол" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан ба ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ саналыг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын чанарын дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг олон улсын стандартаар хамгаалах, иргэд аж ахуй нэгжийг эрх ашгаа ISO стандартаар хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох тал дээр хамтран ажиллах юм. Мөн хэрэглэгчийг соён гэгээрүүлэх зорилготой үндэсний бүртгэлийн системийг бий болгоход дэмжиж ажиллахаар боллоо.