Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжуудыг сурталчлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор аж ахуй эрхлэгчдэд мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад “АПУ” ХК, “Спирт бал бурам трейдинг” ХХК, “АПУ трейдинг” ХХК-иудын нийт 120 орчим албан хаагчид хамрагдаж
- Өрсөлдөөний хуулийн талаар ерөнхий ойлголт,
-Хэрэглэгчийн эрх ба үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчийн үүрэг,
- Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилт, нийтлэг зөрчлүүд сэдвүүдээр мэдээ, мэдээлэл авлаа.
ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР