Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-өөс хэрэглэгчдийнхээ хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, холбогдох зөвлөгөө мэдээллээр шуурхай ханган ажиллах үүднээс тус төвийн 1800-1284 утсанд иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй гомдол, мэдээллийн талаар тоймлон хүргэж байгаа билээ.
Энэ 7 хоногт “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх буюу 30 хувийг орон сууцны контор, СӨХ-той холбоотой асуудлаарх гомдол, мэдээлэл эзэлж байна.
Иймд иргэд, хэрэглэгчиддээ мэдээлэл өгөх үүднээс холбогдох мэргэжлийн байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.