Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа Итали Улсын Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллагын Европын холбооны асуудал хариуцсан хэлтсийн дарга, Европын сэргээн босголт, хөгжлийн банк(EBRD)-ны санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага(ОУХЭЗБ) болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шударга өрсөлдөөнийг дэмжих: Эрх зүйн шинэчлэлт хийж, байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн төслийн зөвлөх ноён Жианлука Сэпэг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хэрэгжүүлж буй техникийн хамтын ажиллагааны төслийн талаар санал солилцсон ба Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа төслийн хүрээнд Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлуулахаас гадна тухайн хуулийн үйлчлэл, цар хүрээг олон нийтэд таниулан соён гэгээрүүлэх ажил нь төслийн хамгийн чухал хэсэг болохыг цохон санууллаа.
Мөн түүнчлэн тус олон улсын төсөл төлөвлөсөн цаг хугацаандаа амжилттай хэрэгжиж байгаад талархан төсөл хамтран хэрэгжүүлж буй ажлын хэсэгт амжилт хүслээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР