Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй (EBRD), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай (ШӨХТГ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шударга өрсөлдөөнийг дэмжих: эрх зүйн шинэчлэлт хийж, байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл (2019-2021)”-ийн хүрээнд Итали Улсын Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллагын Европын холбооны асуудал хариуцсан хэлтсийн дарга, тус төслийн зөвлөх ноён Жианлука Сэпэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн явц, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хэрэгжүүлж буй ОУ-ын төслийн талаар санал солилцлоо.
Уг төслийн хүрээнд Монгол Улсын “Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг боловсруулах, мэдээллийн бааз байгуулах, улсын байцаагчдын чадавхыг сайжруулах сургагч багш бэлтгэх, хууль эрх зүйн орчныг иргэдэд таниулан сурталчлах соён гэгээрүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгэх юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР